|

ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй”

ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй”ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй”Энэ сарын 15-нд Оросын улсын албан ёсны суваг болох ОРТ-ын Нэгдүгээр сувгаар "Жить здорово” буюу "Эрүүл амьдрахуй” нэвтрүүлгээр телевизийн хөтлөгчид хаяанд ирээд байгаа шинэ жилийн баярыг хэрхэн нанчилдаж өнгөрөөх тухай чухал сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Олон хүний хувьд цочирдмоор нь гэв гэнэт  эмч нарын зөвлөгөөн дотор арьс өнгөний үзэл илт ханхалж эхэлсэн юм. ОХУ-ын Эрүүгийн хуулиар бол ийм тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэх ёстой ч Оросын үндэсний хэмжээний телесувгуудаар ийм яриа хөөрөө байнга гардаг билээ...

 
 

Энэ удаагийн ард түмний дунд алдартай "Нэгдүгээр сувгийн” ээлжит нэвтрүүлгийн дугаар шинэ оныг хэрхэн "эрүүл” угтах тухай байсан юм. Энэ нь теле хөтлөгч нар согтууруулах ундааг хэрхэн "аюулгүй” хэрэглэх талаар хийсэн нэвтрүүлгийн анхных ч биш юм. Оросын удаан үргэлжилдэг энэ баярын хувьд энэ нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг. Гэхдээ энэ удаа "Эрүүл амьдрахуй” нэвтүүлэг энэ сэдвийг ер бусын тулгамдсан асуудал болгож орхилоо. Энэ нэвтрүүлгийн сэдэв нь "Хэнтэй уух хэрэггүй вэ” гэсэн агуулгатай. Тэгээд хөтлөгчид энэ тухайд  хүмүүсийн арьс өнгөний хувьд  өөрсдийн "судалгааг” хийж, согтууруулах ундаа ямар арьстны хувьд яаж нөлөөлдөг тухай хөөрөлдлөө.

Энэ нэвтрүүлгийн хөтлөгч Елена Малышевагийн хэлсэн үгийг арьс өнгөний үзэлтнийх гэж хэлж болох уу? За энэ 12 дугаар сарын 15-ны "Эрүүл амьдрахуй” нэвтрүүлгийн, "Хэнтэй уух хэрэггүй вэ” гэсэн сэдвээр хийсэн дугаарийнх нь ОРТ-ын "Нэгдүгээр сувгаар” гарсан бичлэг байна:

Энд бараг арга барсан "ард түмний” болон "ази маягийн” нэг сэтгэгдэл нийтийн сүлжээнд байна:

"Орос хүнийг хэн нэгэнтэй битгий уу гэж ятгах нь орос хүн зөвхөн "хамгийн сүүлчийн” хүнтэй уухгүй гэсэн үг гэдгийг Малышева бараг мэдэж байгаа биз. Энэ нь тоохгүй хандаж байгаа сүүлчийн шатны хэлбэр. Жишээ нь алдартай хэлц "Уухгүй байна гэдэг бол ховлоно гэсэн үг” гэж байдаг даа... Би Малышеьагийн нүдэнд үзэн ядалт, уур хилэн байгааг мэдэрсэн. Узбекуудыг доромжилж байна. Тэдний тохуурхаж аваад: "би бол тэдэнтэй уухгүй” гэх... Бас нэг зүйлийг тэмдэглэхэд орос соёлоор бол хэн нэгэнтэй хундага тулгана гэдэг бол анд нөхөд болж байна гэсэн үг шүү дээ... Эхлээд Малышева нэгэн узбекийг гаргаж ирээд хэнтэй уухгүй вэ хэмээн асууж байна. Узбекийн хувьд номер нэг "дайсан” нь цагаачлалын алба болон цагдаа болж таарлаа. Дараахан нь Малышева шуудхан "тавган нүүртэй, онигор нүдтэнгүүд” хэмээн хээв нэг хэлдэг байгаа. Тэр яагаад ингэж доромжилж байгаа юм бэ? Ядаж тэрээр ази хүмүүс гэж болох доо уг нь. Хэн ч монголжуу царай төрхийг мэддэггүй юм шиг ази хүмүүсийн гэрэл зураг үзүүлж байнаа.

Энэ нэвтрүүлэг монголжуу арьстнуудыг жигшин зэвүүцэж, үзэн ядсан нууц санаа агуулсан нь тодорхой байна. Гэхдээ энэ бол улсын төв сувгуудаар ийм хандлага гаргаж байгаа анхны тохиолдол бас биш. Одоо бүр Нэгдүгээр суваг ийм үзүүлбэр гаргах боллоо. Миний мэдэхээр Малышева Төрийн Думын гишүүн байсан. Эдүгээ бүр эмээ болсон шүү дээ. Тэгэхээр түүний ач гуч нарын хувьд бүх азичууд "тавган нүүртэй, жартгар нүдтэнгүүд” болох юм биз дээ. Ямар ч тохиолдолд хамт ууж болохгүй хүмүүс. За иймэрхүү л амьдарцгааж байна даа...”

Бас саяхан "Россия” суваг телевиз халимагчуудаас уучлал гуйсан даа. Энэ тухай өмнө нь манай сайт мэдээлж байсныг санаж буй биз ээ.

Бараг нэг хоногийн өмнө НТВ телевиз Чингис хааны монголчуудын тээж ирсэн гени оросуудыг архичин болгосон ухааны нэвтрүүлэг хийснийг манай сайтаас уншигч олон минь харсан билээ.

Ийм өнгө аястай нэвтрүүлгийн ОХУ-ын гол суваг болох ОРТ-ын Нэгдүгээр суваг дамжуулсан нь Малышева эмгэний тэнэгт бус харин улс орны улс төрийн бодлогод байх шиг. Өөрөөр хэлвэл улсаас азичуудыг "жартгар нүдтэн” гэж хэлцгээж болноо гэсэн дохио өгөөд байгаа юм биш үү?

Хэрэв хэн нэгэн америк сэтгүүлч телевизийн дэлгэцээр "өмхий хар арьстан, негртэй” цацагт хяруул хувааж идэж болох уу хэмээн ярьж байна гээд төсөөлөөд үз дээ хэмээн Санкт-Петербургээс сэтгүүлч, АРД сайтын хамтрагч Александра Гармажапова бичиж байна.

1994
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.