|

Бекхэмээс болж "Spice Girls" нэгдэх шахлаа VIDEO

Домогт Дэвид Бекхэм 40 насны төрсөн өдрөө Мароккод дуулиантайхан тэмдэглэлээ. Бекхэм ба түүний гэргий Виктория Бекхэм нар зарим зургаа интернэтэд нийтэлжээ.

Виктория өөрийн "Spice Girls" хамтлагийн гишүүдийн зургийг ч тавьсан байна. "Spice Girls" хамтлаг бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ баярт оролцжээ.

Мел Си, Жери Холлиуэлл, Эмма Бантон гээд зөвхөн Мелани Браун л алга. Түүнийг харин Америкийн жүжигчин Ева Лонгория "орложээ".

Ева Лонгория хамтдаа авахуулсан энэ зургийнхаа доор "Би Spice Girls-ийн шинэ бүрэлдэхүүнд багтлаа" гэж алиалжээ. "Марракешт болсон энэ үдэшлэг дээр тэд эргээд нэгдсэн мэт сэтгэгдэл төрлөө" гэж "The Telegraph" бичсэн байна.

Алдарт "Spice Girls" хамтлаг хамгийн сүүлд Лондоны Олимпийн наадам дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан билээ. Энэ хамтлаг цомгоо 60 сая ширхэг зарж, Английн чартад тэргүүлж явсансан.

Ингээд домогт хөлбөмбөгчний шилдэг 10 гоолыг эргэн дурсацгаая.

 

 

 

 

 

 

www.mnews.mn
 

 

 

 

 

1208
  • "Монголын сайтууд кибер халдлагад өртсөн" Үзсэн   1565 2014-08-07
  • Галзуу тэнэг асуултууд хаха Үзсэн   1878 2015-07-28
  • Гадаадын нэгэн оронд ийм явдал болжээ Үзсэн   3033 2014-11-04
  • Зэвүүн яриа- Opozit хамтлагийн гишүүн дуучин Энэрэл Үзсэн   1659 2017-03-16
  • Ховорт тооцогдох “Ferrari”-г дуудлага худалдаанд оруулна Үзсэн   1201 2015-10-21
  • Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо Үзсэн   860 2020-03-09
  • NBA-н Топ 10 Үзсэн   1273 2015-01-16
  • Анагаах ухааны доктор Ж.Цолмон эрүү нүүрний гажиг заслын талаар зөвлөлөө Үзсэн   1376 2015-07-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.