|

Ховорт тооцогдох “Ferrari”-г дуудлага худалдаанд оруулна

Ховорт тооцогддог "Ferrari Thomassima II”-ыг eBay.com интернет-дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд гарааны үнэлгээ нь есөн сая ам.доллар юм байна. Ийм загварын ердөө гуравхан машиныг үйлдвэрлэсэн гэдэг. Нэг нь 1969 онд Флоренци хотноо болсон их үерийн үеэр живжээ. Харин гурав дахь машин Италийн Моден хотноо байрлах "Ferrari”-гийн музейд хадгалагддаг гэнэ.

Ховор нандин энэ машины дизайныг Пьеро Дрого гаргасан аж. Тэрээр "Drogo Carrozeria Sports” пүүсэд ажилладаг юм байна. Түүний дизайн 1970-аад оны "Ferrari” болон "Alfa Romeo” машинуудад тусгалаа олсон байдаг.

 

 

 

Дуудлага худалдаан орох гэж буй машинд арванхоёр цилиндрийн хүчин чадал бүхий мотор тавьсан нь уралдааны "Ferrari 250 GTO” загварынх аж. 1983 оноос хойш анх удаа "Thomassima” загварыг худалдаанд гаргах гэж байгаа юм.  

Эх сурвалж: La Stampa

1199
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.