|

iPhone 7 ийм байх гэнэ

Үргэлж шинэ содон зүйл рүү тэмүүлж байдаг Apple-ийн хэрэглэгчид iPhone-ы шинэ загварыг аль хэдийнэ сонирхоод эхэлжээ. Тэд iPhone 7-г өмнөх загваруудаасаа тэс ондоо байлгах хүсэлтээ хөгжүүлэгчдэд ирүүлсээр байгаа. iPhone утасны G, Gs, S аль эсвэл C зэрэглэлээс хамаардаг жижиг өөрчлөлтүүдийг хамтад нь багтаасан дараачийн загварыг бүтээж, гар утасны ертөнцөд дахин тэсрэлт хийхээр эрмэлзэж байгаа аж. Тус гар утасны дараачийн загвар, дизайн байж болох олон таамаглалууд бий. Тэдний дундаас шилдэг гэж үзэж байгаа таван загварыг сонирхуулж байна. Сануулж хэлэхэд эдгээр шинэчлэлүүд нь одоогоор баттай бус юм.

1. Digital Crown. Apple Watch бугуйн цагны адил Integrated Touch ID-г суурилуулна. Үүнд дэлгэцийн хажуу дахь товчийг гүйлгэж камер дээрх дүрсийг татна. Мөн Home товчлуур утасны хажуу тал руу нүүж үндсэн нүүрнээсээ чөлөөлөгдөх болно.

 

 

 

2. Дуу чангалагчийг ашиглан олон үйлдэл хийнэ. Өмнө нь 3 үйлдэл тус бүр товчлууртай байсан бол одоо нэг л товч бүгдийг шийдвэрлэхээс гадна хуруу хүрэхээр дөхөм байрлалд байх юм.

 

3. Wireless утас цэнэглэгч. Apple-ийн үйлдвэрлэгчид утсан холболтгүй стерео хөгжмийн систем бас цэнэглэгчтэй болох тал дээр ажиллаж байна.

 

 

 

4. iPhone-ий цэнэгэнд хэмнэлттэй дэлгэц. Хуучин iPod Nano-гийн дэлгэцнээс санаа авсан батерей хэмнэсэн дэлгэцтэй байна. Утсыг хэрэглэхээр гаргаж ирэх хөдөлгөөний явцад дэлгэцний дунд жижгэвтэр хэсэг идэвхжинэ. Энэ функц нь Home товчлуурыг дарах шаардлагагүйгээр дэлгэцэн дээр мессеж болон бусад мэдээллийг үзүүлэх юм. 

 

5. Хос дэлгэц. Утасны гол бие нь шилэн бөгөөд хоёр талдаа дэлгэцтэй байх юм. Хэрвээ энэ өөрчлөлт үнэн бол iPhone 7-ийн хувьд хамгийн том шинэчлэл хэмээн таамаглаж буй. Apple саяхан өөрсдийн зургийг дарж, сельфи-гийн тусламжтайгаар утасныхаа цоожийг нээдэг патент авсан. Хос дэлгэцний олон ач тусын нэг нь сельфи авахад утсыг эргэж харуулах хэрэггүй болгож байгаагаар илэрч байгаа юм. Цаашлан "4K" видео хураагч, LinX, DSLR болон 3D технологид хэрэглэдэг камеруудын суурийг суулгахаар төлөвлөж байгаа юм (Video Call хийх үеэр камер өөрийн фокусаа олно). Энэ нь дэлхийн гар утасны камеруудын ертөнцийг мөн л өөрчилнө гэж үзэж байгаа аж.

Ирэх есөн сард iPhone 6S гарах цуурхал байгаа юм. Уг эх сурвалж баттай хэлж чадахгүй ч шинэ iPhone өмнөхөөсөө илүү нимгэн бас хөнгөн хэрэгсэл болох болно хэмээн үзэж байна.

 

 

 

Эх сурвалж: iDrop News

Орчуулагч Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

1791
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.