|

"Хөсөгтөн" хамтлагаар Монголчууд бахархаж байна

"Хөсөгтөн" хамтлагаар Монголчууд бахархаж байнаДэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  
 
Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. "Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй "Хөсөгтөн" хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарчээ. 
 
Тэмцээний ялагч 100 000$, Sony Music Entertainment ийн гэрээ, Marina Bay Sands -д тоглолтоо хийх эрхийн эзэн болох юм. Ингээд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан "Хөсөгтөн" хамтлагийн залуучууддаа баяр хүргэхийн ялдамд мянга мянган элэг нэгт Монголчууд та нараар бахархаж байгаа шүү гэдгийг илэрхийлье. Цаашдын уран бүтээлд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
 
1660
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.