|

Дуучин А.Хишигдалай "амьдрахын төлөө л" хөхөө ил гаргасан гэнэ

"Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин А.Хишигдалай жин хасч, гоолиг болсноор өөртөө тун ч итгэлтэй болж, задгай хувцаслах болсон. Өмнө нь үг яриа, харилцааны соёлоороо шүүмжлэлд өртөж байсан тэрбээр энэ удаа уран бүтээлээсээ болж, хатуухан шүүмжлүүлэв. 



Тодруулбал, тэрбээр "Чиний нүдээр” дууныхаа клипэнд нүцгэлснээр "хөхөө гаргалаа, бөгсөө савлаа, дууны үг нь овоолсон хог" гэх мэт хатуухан үгсийг сонссон юм. Харин энэхүү шүүмжлэл дуучин бүсгүйд таалагдаагүй бололтой. 

 

 

Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл амгүй зүгээр л өнгөрдөг. Харин энэ удаагийнх их л шуумтай сайхан байна. 

 

 


Хүмүүс намайг хөхөө гаргалаа, бөгсөө савлаа гээд л байх юм. Гэтэл тэдний сонсдог Холливудын одод нь хар тамхи дуулж, хөхөө гаргаж байхад юу ч болоогүй мэт тоохгүй байдаг. Гэтэл мануусыг ад үзээд байх юм, битгий л дээ. Миний шинэ уран бүтээлд хар тамхи магтаагүй, архи ууж байгаагаа харуулаагүй. Зүгээр л өөрөөр хийж үзсэн юм. Зөвөөр ойлгоод сонсоод үзээрэй. Зүгээр л хайр дуулсан” хэмээн өөрийгөө өмөөрчээ.

 

 

 

Түүнчлэн амьдрах гээд л зүтгэж яваа нэгэн гэдгээ ч тодотгоод амжсан байна. Тэгэхээр залуухан дуучин бүсгүй илүү олон хүний анхаарлыг татаж, "уран бүтээлээ борлуулахын" төлөө л дууныхаа клипийг хөхнийхөө толгойгоор чимсэн бололтой шүү.

www.mnews.mn

1518
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.