|

Бодит явдлаас сэдэвлэсэн 10 аймшгийн кино

Та аймшгийн кино үзэх дуртай юу? Аймшгийн кинон дээрх үйл явдлууд бодит амьдрал дээр байдаггүй гэж боддог уу? Аймшгийн кино эхлэхийн өмнө "бодит явдлаас сэдэвлэн бүтээв" гэж бичдэггүй ч эдгээр кинонуудыг жинхэнэ амьдралаас сэдэвлэн бүтээжээ.
10. Open Water (2003)
Далайд алга болсон усанд шумбагч эхнэр нөхөр болох Tom, Eileen Lonergan нарын амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Тэд дэлхийн хамгийн том шүрэн арал болох Great Barrier Reef-д 1998 оны нэгдүгээр сард алга болсон билээ. Тэднийг хайгуулын багийнхан хайж хоёр өдрийн турш шумбалт хийсэн ч олоогүй.
9. The Mothman Prophecies (2002)
Олныг шуугиулж байсан John Keel-ийн 1975 бичигдсэн The Mothman Prophecies номноос сэдэвлэн бүтээжээ. Уг ном нь Keel-ийн нутгийн оршин суугчдын үзсэн харсан, нууцлаг хүн шиг биетэй далавчтай чөтгөрөөс санаа авч бичигдсэн юм.
8. The Conjuring (2013)
Ер бусын үзэгдэл судалдаг Ed, Lorraine Warren нарын Rhode арлын Perron-ны гэр бүлийн сүнс хоргодсон байшингийн судалгаанаас санаа авч хийжээ. Bathsheba Sheran гэдэг нэртэй шулмын хорлолд өртөж байгаа тухай гардаг. Гэхдээ Annabelle нэртэй хүүхэлдэй бол зохиомол юм байна.
7. The Exorcism Of Emily Rose (2005)
16 настай Anneliese Michel нэртэй Герман охиноос санаа авч бүтээжээ. 1968 онд охины биед шулам шүгэлж долоон жилийн дара лам нар сарын турш тэмцэн байж гаргасан гэдэг.
6. The Amityville Horror (1979)
Зөвхөн энэ кино сүнс хоргодсон байшингаас санаа авсан нь биш юм. Дээр дурдсан The Conjuring киноны гэр бүлийн амьдралаас бас сэдэвлэжээ.
5. The Strangers (2008)
1970 онд болсон Manson-ий гэр бүлийг хүйс тэмтэрсэн гэмт хэргээс Bryan Bertino найруулагч санаа авч хийжээ.
4. The Silence Of The Lambs (1991)
Ерөнхийдөө цуврал аллагатай кинонууд бодит амьдрал дээр хачир нэмж хийгдсэн байдаг. Энэ сэтгэцийн аймшгийн киног алдарт цуврал алуурчид болох Ed Gein,Ted Bundy нарын түүхээс сэдэвлэн бүтээжээ. Киноны дүр болох мөрдөгч Starling болон алуурчин, доктор Lecter нар бол амьдрал дээрх Ted Bundy болон түүний хэрэг дээр удаан хугацаанд ажилласан Robert Keppel нар юм.
3. The Hills Have Eyes (1977)
Уулан дахь алуурчдын тухай энэ киног бодит амьдралаас сэдэвлэсэн гэвэл та итгэх үү? 16-р зуунд Шотландын нэгэн уулын агуйд амьдардаг хүмүүсийг олж цаазаар авах хүртэл 25 жилийн турш 1000 гаруй хүн алсан түүхээс сэдэвлэжээ.
2. Child’s Play
Дээр дурдсан The Conjuring киноны Annabelle хүүхэлдэй зохиомол байж болох ч Chucky зохиомол гэсэн үг биш юм. Киноны санааг 20-р зууны эхэнд хар шид шүгэлсэн гэгддэг хүүхэлдэйн тоглоомоос санаа авчээ. Хүүхэлдэйн эзэн Robert Eugene Otto гэр бүлийг нь энэ хүүхэлдэй хөнөөсөн гэж баталдаг.
1. The Texas Chain Saw Massacre (1974)
Энэ кино бол баг, ширэн нүүртэй аймшгийн кинонуудын "эцэг" нь юм. Ed Gein гэдэг нэрээр алдартай хохирогчдынхоо арьсыг өмсдөг цуврал алуурчны бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.
Эх сурвалж: www.hiub.mn
2656
  • Машин уу, мотоцикль уу Үзсэн   771 2017-08-24
  • Бүх цаг үеийн Оскарын шилдэг даашинзнууд Үзсэн   701 2016-10-27
  • Парис хот хархны дайралтад өртөв Үзсэн   1117 2018-01-23
  • Автобус доторхи камерт буусан зам тээврийн ослын үеийн бичлэг Үзсэн   1243 2016-02-26
  • Стив Жобсын алдарт илтгэл Үзсэн   1593 2015-01-30
  • Амьтад биеэ сэгсрэхээр ингэж харагддаг байна Үзсэн   1638 2014-09-06
  • Дэлхийн хамгийн залуу тэрбумтангаар нэрлэгдээд буй Кели Женнер өчигдөр 21 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ Үзсэн   952 2018-08-11
  • М.Энхсайхан "Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентын засаглал"-ыг санал болгож байна Үзсэн   1463 2014-11-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.