|

“Ноход” уран сайхны киноны албан ёсны трэйлэр цацагдлаа

КУДС-ийн жүжигчин, зураглаачийн ангийг төгссөн үе тэнгийн залуус "СОБЫТ” продакшн байгуулан ЖААЛХҮҮ ФИЛЬМ-тэй хамтран анхны дэлгэцийн бүтээлээ туурвижээ. 

Тэд анхны бүтээлээрээ дөрвөн найзын хүсэл зорилго, итгэл, тэмцлийг харуулсан бөгөөд "Ноход" хэмээн нэрлэсэн аж. Уг кино нь найруулагч Л.Таванбаярын хоёр дахь бүтээл юм. Өмнө нь тэрбээр "Хүдэн” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан билээ. 

"Ноход" киноны Ерөнхий зураглаачаар Э.Энхбаяр, ерөнхий зураачаар Г.Мөнх-Эрдэнэ нар ажиллажээ. Харин гол дүрүүдэд Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Зоригт, Л.Баттөр, Э.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл, Б.Даваасүрэн /МУСТА/ нар тоглосон байна. Кино нээлт энэ сарын 19-нд болно. 

Өнөөдөр албан ёсны трэйлэр цацагдаж олны хүртээл болж байна.

 

1516
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.