|

Жэй Ло шинэ фитнес хөтөлбөр боловсруулав (видео)

Нэрт жүжигчин, дуучин Женнифер Лопес спортод дуртай нэгэн. Өдгөө 45 настай түүний цэх бие ч үүнийг нотлодог билээ. Дуучин бүсгүй эмэгтэйчүүдийн биеийн галбирыг төгс сайхан болгоход анхаарлаа хандуулсан байна.

Тэрбээр BodyLab хэмээх өөрийн фитнес хөтөлбөрийг боловсруулсан нь 10 долоо хоног үргэлжлэх аж. Энэ хугацаанд тухайн эмэгтэй Лопестой хамт өөрийн гадаад үзэмжийг төгс төгөлдөр болгох юм. Хялбар байхыг нь бодолцоод үүрэн гар утсанд зориулсан хавсралтыг ч бүтээв.

"Энэ хавар би өөрийн шүтэн бишрэгч эмэгтэйчүүд болон Америкийн бүх эмэгтэйчүүдийг миний #BeTheGirl төсөлд нэгдэхийг уриалсан. Бид нэг нэгнийгээ сэдэлжүүлж, алдаагаа засан төгс төгөлдөр болж чадна гэдэгт би итгэж байна.

Чи надтай хамт хооллож, цугтаа гүйж, хамтдаа хөлсөө урсгах болно. Өөрийн амьдралыг BodyLab-тай хамт шинээр эхлүүлцгээе” хэмээн Жэй Ло уриалжээ. Үүрэн гар утсанд зориулсан хавсралт дотор биед ашиг тустай хоол унд хийх жорууд багтсан аж. - See more at: http://www.wikimon.mn/content/62612.shtml#sthash.NqY0EDKd.dpuf
 
1368
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.