103 кг-ын туухайг өргөхдөө ухаан алдсан ч медаль авч чадсан бүсгүй
Канадын Торонто хотноо болж буй Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд Венесуэлийн 20 настай хүндийг өргөгч бүсгүй Женезис Родригес Гомес туухай өргөх үедээ ухаан алдан унажээ. 53 кг жинтэй бүсгүй өөрөөсөө хоёр дахин хүнд буюу 103 кг-ын туухайг өргөхдөө ухаан алдан унасан байна.
Гэлээ ч хэсэг хугацааны дараагаар бүсгүй хөл дээр боссон төдийгүй тэмцээндээ үргэлжлүүлэн өрсөлдөж 106, 109 кг-ын өргөснөөр мөнгөн медалийн эзэн болж чаджээ.