|

Шүүгчийн хууль зөрчиж байгаа үйлдэл буюу С.Баттулгын шүүх хурлын бичлэг

INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсон.  Түүнийг  цагдан  хорьж байгаа нь хууль зөрчиж байгааг  бид удаа дараа мэдээлсэн. Үүнийг  УИХ-ын дэд хороо баталгаажуулсан байна. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар  хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн  дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй үндэслэлээр  цагдан хорьсон.  Энэ нь  Үндсэн хууль болон Эрүүгийн хууль,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  холбогдох заалтыг  зөрчиж, хүний эрхэнд халдсан шинжтэй үйлдэл хийгдсэн  байж болзошгүй тул  холбогдох хяналт  шалгалтыг хийж, хариу мэдэгдэхийг  хүссэн байна.  

Хохирогч талын өмгөөлөгчийн хүсэлтээр  таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь шүүгч өөрөө  

  • Үндсэн хуулийн   16.13 буюу  халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
  • Үндсэн хуулийн  16.16 буюу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7 буюу  Хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй зэрэг хуулийг зөрчсөн.
  • Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   17-д шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах гэж заасан байдаг ч шүүх хуралд талуудыг  эрх тэгш оролцуулаагүй.  Зөвхөн  хохирогчийн өмгөөлөгчид л ярьж, хариуцагчийн өмгөөлөгчид  тайлбар хийх боломж олгоогүй.  Энэ бүхэн нь  шүүх хурлын дараах бичлэгээс  тодорхой харж болно.  
 
 
 

Хохирогч талын хүсэлтээр буюу  Монгол улсын хуулинд байхгүй зүйлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь  өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 10.4-д заасан "Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.”  Гэдгийг шууд зөрчиж байгаа юм.  

Тиймээс хууль зөрчиж байгаа  шүүгч өөрөө Эрүүгийн хуулийн 109.1-д зааснаар "Хүнийг хууль бусаар хорьсон нь энэ хуульд заасан албан тушаалын болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, түүнчлэн хүн хулгайлах, барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах” ялд "унахаар” үйлдэл хийсэн байна.  

Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад  хууль бусаар  хүнийг хорьж болдог юм бол шүүгчийн энэ хууль зөрчсөн үйлдэлд хэзээ  хариуцлага тооцох вэ?  

 

А.Баярмаа

1609
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.