|

Сонгуулийн хууль нэр дэвшигчдийн тэгш эрхийг хангах ёстой гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар  нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх талаар ажиллана. Энэ нь 57 гишүүний буюу  4/3-аар шийддэгдэг асуудал. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ.
 
Үүнийг манай бүлэг  хаа, хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцууллаа. Дараагаар нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ярилцлаа. Манай эдийн засгийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр бэлтгэгдэж байна. Эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчлэн томоохон дэд бүтцийн асуудал хэрэгжихээр  хэлэлцэгдэж байна.  
 
Энэ тохиолдолд иргэний өмчид өгсөн газар нь  томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд асуудал тулгарч. Иргэдтэй хэлэлцэлд орох асуудал гарлаа. Үүн дээр асуудал үүсч, мөнгө төгрөгний асуудлаар тохироонд хүрч чадахгүй байх жишээтэй. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, 1 айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацаж байна. Энэ байдлыг  арилгах, нөхөн олговрыг нь олгоод, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах, эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Үүн дээр бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгдсэн"  гэлээ.
 
 Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болжээ.
 
Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хамрах хүрээ хэр байх, Эрүүгийн өршөөлийн тухай хуулинд хамруулах хүрээ ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Гэмт хэрэгт тооцогдвол хичнээн хоригдол ялаас чөлөөлөх талаар  иж бүрэн харах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна.
 
1691
  • Яг түүн шиг шоу Энхзол - Diamonds - Рианна Үзсэн   1332 2016-06-13
  • "ЯРИЛЦЪЯ" нэвтрүүлэгт Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үзсэн   993 2016-05-24
  • Бүжигчид хөл бөмбөгийг ингэж тоглодог Үзсэн   2236 2014-07-29
  • ​“Fifty Shades Darker” киноны шинэ трэйлэр цацагдлаа Үзсэн   1228 2017-01-04
  • НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНД Үзсэн   1350 2017-03-13
  • Дуучин Adele-ийн тухай сонирхолтой баримтууд Үзсэн   1769 2015-11-16
  • Аймшигтай дөнгөлт Жинхэнэ гайхалтай хаха Үзсэн   2260 2015-01-14
  • Гэртээ махтай пирожки хийх арга Үзсэн   2393 2016-12-07
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.