|

Үхэл бүр нь жинхэнэ видео тоглоом

"Жинхэнэ тоглогч хэзээ ч үхдэггүй, тэд дахин төрдөг” гэдэг гоё хэлц бий. Ер нь ч компьютер тоглоом хиймэл учраас үхсэн ч гэсэн эргээд л сэрдэг. Дахин ачаалахад бүх зүйл эргээд хэвийн байдалдаа ордог билээ.

Яг л торхонд дүүрэн харх хийгээд хэсэг хугацаа өнгөрөхөд эцэст нь ганцхан том харх үлддэгтэй адил.

Тоглоомчдыг татахын тулд, тэднийг улам ихээр тоглуулахын тулд энэ аргыг ашигладаг. Мэдээж хэрэг хүн Call of Duty тоглож байгаад нэг л үхвэл дахиж сэргэдэггүй байсан бол тийм алдарт хүрэх эсэх нь эргэлзээтэй.
 
Гэтэл үүнийг өөрөөр бодож буй нэгэн студийг танилцуулж байна. Vogelsap студи "The Flock” хэмээх тоглоомыг тун удахгүй худалдаанд гаргах аж. Тоглоомын үйл явдал сүйрлийн ирмэгт ирсэн 3000 оны дэлхийг харуулна. Нэг тоглогч үхэх бүрт тоглоомын нэг дүр устана. Ингэж явсаар эцэст нь ганцхан нь үлдэх учиртай.
 
Бүх тоглогчид нэгдүгээр биеэс тоглох бөгөөд "Flock” хэмээх дэлхийд ноёлж буй нэгэн төрөл зүйлийн амьтан болж эхлэх аж. Тоглоомд ганцхан орших нэг дүр бий. Тэр нь зөөвөрлөгч.

- Тоглоомын трейлер -


 
Зөөвөрлөгч нь гартаа том чийдэн барьсан байх бөгөөд "Flock”-уудыг устгах чадалтай. Харин Flock-ууд гэрэлд л харагдахгүй, харагдсан ч хөдлөхгүй бол ямар ч хугацаагаар хамаагүй амьдрах бөгөөд эсвэл зөөвөрлөгчийг олж, устгаад өөрөө зөөвөрлөгч болж болно.

Зөөвөрлөгч оноо цуглуулан тоглоомын ялагч болж болох аж. Бүх л тоглоомд ердөө ганцхан зөөвөрлөгч байх учир нэгэнт зөөвөрлөгч болсон бол таниас бусад нь бүгд Flock хэвээр байгаа гэсэн үг. Үхсэн тохиолдолд дахин тоглох боломжгүй.

Энэ мэтээр үргэлжилсээр эцэст нь ердөө ганцхан зөөвөрлөгч үлдэх, эсвэл маш олон тоглогч хэзээ ч зөөвөрлөгч болохгүйгээр Flock хэвээр үлдэх биз.
 
Энэ жил худалдаанд гарах "The Flock” хэмээх тоглоомыг 2012 оноос хойш хөгжүүлсэн бөгөөд бүх тоглогч үхэж дуусахад энэхүү тоглоомыг дахин хэн ч тоглох боломжгүй болох аж.

Яг л торхонд дүүрэн харх хийгээд хэсэг хугацаа өнгөрөхөд эцэст нь ганцхан харх үлддэгтэй адил.

Эх сурвалж: 

2503
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.