|

Дэвид Бекхэм нэгэн гэр бүлд 100 мянган ам.доллар бэлэглэлээ

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нэрт хөтлөгч Райан Сикрестийн телевизийн шинэ шоу болох "Тог тог" хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Ингэхдээ тэрээр Калифорнийн нэгэн гэр бүлд тусламжийн гараа сунгажээ.

40 настай тамирчин маань тэдэнд 100 мянган ам.долларын бэлэн мөнгөний чек бэлэглэхээс гадна iPhone утсыг хүн тус бүрт өгч арван жилийн турш ярианы төлбөрийг нь төлнө гэсэн юм.

Гонзалесийн гэр бүлийнхний өрхийн тэргүүн Виктор Мексикийн мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч хэдий ч гэр бүлийнхнийхээ төлөө барилгын ажил хийдэг байна. Тиймээс тэрээр сардаа нэг удаа л гэртээ үзэгддэг байна.

Бекхэм өөрөө ажилчны гаралд өссөн (ээж нь үсчин, аав нь гал тогооны тавилга хийдэг байсан) учир энэхүү гэр бүлийг найрсгаар хүлээн авч туслахыг хүсчээ.
 
1340
  • Х-Түц - Малчны хотонд шинэ хошин шог, Surwaljlaga hd Үзсэн   1318 2016-10-29
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   750 2022-03-10
  • АЯЫГ ТАА ШИНЭ! ЖҮЖИГЧИН БАТАА, BIG GEE Үзсэн   847 2018-06-04
  • "Expert podcast" | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн "устсан" санах ой Үзсэн   1021 2023-05-03
  • "Онц сурагчид" ноорог кино Үзсэн   3173 2014-08-26
  • Улаан талбайд болсон цэргийн парад /видео/ Үзсэн   1108 2016-05-10
  • Ё.Отгонбаяр: АН социализм, коммунизмдаа тавтай морил! Үзсэн   1164 2014-11-27
  • Big Sean - Lithuania ft. Travis Scott Үзсэн   788 2020-09-07
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.