|

Аяганы хариу өдөртөө буюу тэжээсэн шувуудын “бэлэг”

Шувуу хүнд баярлаж талархсанаа илэрхийлэх тохиолдол төдийлэн байдаггүй хэдий ч АНУ-ын Сиэтл хотод оршин суудаг 8 настай Габи Манн охинд энэ хувь тохиожээ. Энэ түүх санамсаргүй эхэлсэн байна. Габи охин машинаас буухдаа идэж байсан ууттай самараа унагаад асгачихжээ. Ойролцоо байсан хэрээнүүд тэр даруй самарыг зооглож орхисон төдийгүй дахиж олдох найдлага тавин эргэлдээд л байв… Маргааш нь өнөөх хэрээнүүд мөн л тэднийг хооллох нь гэж түүнийг хүлээж байгаа юм шиг охинд санагджээ…. Габи ч сургууль руугаа авч явдаг үдийн хоолноосоо илүүчлэн хэрээнүүдийг байнга хооллох болов. Энэ байдлыг ажиглаж мэдсэн охины ээж өөрийнхөө хашаан дотроо хэрээг тэжээхийг зөвшөөрчээ.

Охин ч баярлан өглөө бүр эрт босон хэрээнд зориулан тусгайлан хийсэн тавцан дээр самар болон усны савыг цэнгэг усаар дүүргэн тавих болсон аж. Хэрээнүүд зоог барьсны дараа тавцан дээр гялалзсан зүйлс (бөгж, ээмэг, өнгө өнгийн шилний хэлтэрхий, эрэг, боолт, бөмбөлөг гээд олон төрлийн) үлдэх болж …Нэгэн удаа "Шилдэг” гэсэн бичээстэй төмрийн хэлтэрхийг ч охинд зориулан авчирч тавьсан байв….

11037184_856201941122648_1346979384085298823_n 11813382_856201977789311_1751849233662456828_nГаби Манн эхлээд гайхсан ч хэрээнүүдийн өгсөн "бэлэг” бүрийг нэг бүрчлэн нямбайлан хайрцагт уутлан савлаж өдөр сарыг бичин хадгалдаг болжээ… Энэ цуглуулга нь охинд юугаар ч солишгүй дурсгал бөгөөд бэлэг бүр өөр өөрийн онцлогтой төдийгүй түүх дурсамж агуулдаг байна…

Цуглуулгын хамгийн гайхалтай түүхтэй зүйл нь зургийн аппаратын таг ажээ. Энэ нь охины ээж хэдэн өдрийн өмнө зураг авч байгаад гээсэн тагийг хэрээ эзэнд нь олж авчирч өгсөн юмсанж.
Харин Габигийн хамгийн хайртай "бэлэг” нь сувдан өнгөтэй зүрх бөгөөд " Энэ бол тэд надад хичнээн их хайртайг харуулж байгаа юм” хэмээн охин инээмсэглэн өгүүлжээ….
Аливаа нэгэн чин сэтгэлийн тус дэм эргээд эзэндээ сэтгэл дүүргэх сайхан бүхнийг бэлэглэдэг….

 

1362
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.