|

ВИДЕО: Хятадад урсдаг шатны осол дахин гарч, нэгэн залуу хөлгүй боллоо

Өнгөрсөн долоо хоногт /07.26/ Хятадын Хубэй мужийн Жинзоу хотын "AZG” худалдааны төвийн урсдаг шат цөмөрч, хүүгээ дагуулан явсан залуу ээж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Гэтэл Шанхай хотын нэгэн худалдааны төвийн үйлчлэгч залуу урсдаг шатанд хөлөө гэмтээн, тайруулахаас өөр аргагүйд хүрчээ.

Хэрэг энэ сарын 1-нд гарсан бөгөөд үйлчлэгч урсдаг шатны дээд талыг цэвэрлэж байхад  шалны төмөр хавтан доош цөмөрч унажээ.

 

 

 

 

Түүний хөл урсдаг шатны эргүүлэгт хавчигдсан бөгөөд худалдааны төвийн ажилчид түүнийг гарган авахыг оролдсон ч чадаагүй байна.

Шанхай хотын Онцгой байдлын албаныхан хэргийн газарт 20 минутын дараа ирж, залууг аварчээ.

Хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч түүний хөлийг тайрахаас өөр арга байгаагүй гэнэ.

Хэргийг Шанхай хотын цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: NHK

2189
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.