|

Иргэд тайван орчинд унтаж амрах эрхээ эдлэмээр байна Үүл даргаа

Яг одоо шөнийн 03:30 цаг болж байна. Нээлттэй цонхны цаанаас караокены цангинасан хөгжим, түүнийг даган дуулах халамцуу хүмүүсийн дуу гэхээсээ илүүтэй хашгирааныг зэргэлдээх байрны иргэн би даган дуулах хэмжээнд сонсож байна.

Нийслэл хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн 7-р сарын 9-ны өдөр А/609 тоот захирамжийг гаргасан. Тус шийдвэр ёсоор бол архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд шөнийн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн.

Харамсалтай нь Үүл даргын гаргасан дээрх шийдвэр баар, караокены зэргэлдээ амьдардаг орон сууцны иргэдэд "ял” болж үйлчиллээ. Учир нь орон сууцны дэргэдэх караокений дуу хөгжим, халамцуу согтуу хүмүүсийн өөр хоорондоо муудалцах, зодолдох, хашгирах дуу чимээ ойр орчмын байрны иргэд тайван амгалан унтаж амрах бүү хэл шөнө дунд орондоо караокег даган дуулах хэмжээнд хүргэж байна. Ялангуяа 13-р хороолол орших SB центерийн Алтангадас караокег энд онцлон дурьдаж болно. Тус төвийн дэргэд Баянзүрх дүүргийн 18-р хорооны 11, 12, 13, 61-р орон сууцны байр оршдог. Эдгээр байрны иргэд тайван сайхан унтаж амрана гэдгийг мэдэхээ болиод сар гаруй хугацааг өнгөрүүлж байна.

Ийнхүү баар, караокений дэргэд амьдардаг иргэд хотын даргын шийдвэрээс болж дутуу нойртой, дундуур амралттай өглөөг угтдаг боллоо. Үүнээс улбаалан эдгээр иргэдэд хоёр сонголт үлдэж байх шиг.

Эхнийх нь цонх салхивчаа онгойлгон караоке дуулах, өөр хооондоо согтууран муудалцах иргэдийг босч ажиглах, дууг нь даган дуулах, хэн хэрхэн дуулсныг "шүүх”

Хоёрдох нь цонхоо салхивчаа хаан, дуу чимээг үл тоон амрах ч улмаар агаар сэлгээгүй, бөгчим халуунд унтах гэсэн хоёр сонголт л баар, караокены дэргэдэх орон сууцны иргэдэд үлдэж байна.

Магадгүй зарим хүмүүс хэлэх байх, гуравдах сонголт буюу зуслангийн байрандаа очих гэж…, үнэндээ энгийн иргэдийн олонхи нь ганц орон сууцандаа амьдарч байна. Тэдэнд сайд дарга нар шиг элдэв аргаар олсон хөрөнгө мөнгө байхгүйн улмаас зуслангийн газар байр ч мөн байхгүй. Тиймээс өвөл зунгүй лизингийн ганц байрандаа амьдардаг. Гэтэл хотын даргын иргэдийг согтууруулах ундаа хэрэглэхийг дэмжсэн дээрх "гайхамшигтай” шийдвэр баар, караокены дэргэд байх орон сууцтай иргэдийг тул "хохь чинь” гэж байгаа мэт үйлчлэх боллоо.

Хотын дарга та нэн даруй дээрх шийдвэрээ эргэн харж нэг бол цуцлах, нөгөө бол караокений үйлчилгээ эрхэлдэг газруудын үйлчилгээ эрхлэх цагийн хуваарийг шөнийн 00:00 цаг болгон өөрчлөх шаардлагатай байна. Эс бөгөөс таныг дараагийн сонгуулиар дамжих иргэд саналаа буцаахад хүрч байна гэдгийг та эрх биш ойлгоно гэдэгт итгэж байна.

Иргэдийгээ шөнөжин архидан согтуурахыг хүлээн зөвшөөрч дэмжсэн энэ шийдвэрээс чинь болж ямар олон сөрөг үр дагавар гарч байгааг та анзаарсан болов уу. Удахгүй 9 сарын 1-ний өдөр болж оюутнууд хичээл сургуульдаа ирнэ. Энэ үеэр Э.Бат-Үүл дарга таны иргэдийнхээ архидан согтуурах цагийг сунгасан дээрх шийдвэр хэвээр байвал олон залуус гэмт хэргийн хохирогч, сэжигтэн болох үндэслэл бүрдэх биш үү?

А.Гал

Эх сурвалж : undesten.mn

 

1375
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.