|

Төрийн өмчит өмчит компаний ТУЗ-д агентлагийн дарга нарыг томилохыг хориглолоо

Өнөөдөр төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 компанийн төлөөлөлөн удирдах зөвлөлд 470 гаруй хүн харъяалагддагаас 170 гаруй нь төрийн албан хаагч, яам агентлагийн дарга нар болон томоохон албан тушаалтанууд байдаг байна. Энэ нь аль ч талаараа ажил хэвийн явахад бэрхшээл үүсгэж байгаа тул агентлагийн дарга нарыг албанд харъяалалтай хэнийг ч төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орохыг хориглосон шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Төрийн өмчтэй холбоотой бас нэг хэлэлцсэн асуудал бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын санаачилсан төрийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч болох сөрөг үр дагаварыг авч хэлэлцсэн байна. Хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийг нэгтгэхээр тусгасан байгаа тул дагаж мөрдөх журмыг хэлэлцэхийг Засгийн газрын зүгээс анхааруулсан байна. мөн хуулийн төсөлд төрийн өмчийг хороог татан буулгаж сангийн яамтай нэгтгэнэ гэснийг маш сайн судалгаан дээр үндэслэх хэрэгтэйг Ерөнхий сайд зөвлөжээ. Шинээр бүрлэх Засгийн газар шийдвэрлэх асуудлаа эдийн засаг бас дахин эдийн засаг гэж томъёолсон. Энэ дагуу Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулагдахаар болж байна. Эдийн засгийн оновчтой шийдвэр гаргах үр дүнг жижиг дунд үйлдвэрлэгчдрүү чиглүүлэхээр гараанаас гарах гэж байна. Танхимын гишүүдийн хувьд МАН-аас ирэх саналыг хүлээж байна. Гэсэн хэдий ч агентлагуудуудын дарга нарын томилгоо өчигдрөөс хийгдээд эхэллээ.
1761
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.