|

“KFC”-д сууж байсан хүүхэдтэй эмэгтэйг өдрийн цагаар дээрэмджээ

"KFC" түргэн хоолны сүлжээ уг нь бол олон улсын стандартыг Монголд оруулж ирсэн байлтай. Гэтэл тус сүлжээ рестораны Сүхбаатар дүүргийн "Выставка” худалдааны төвийн урьд байрлах салбар ресторанаар үйлчлүүлж байсан нэгэн эмэгтэй охины хамтаар сууж байхад сэтгүүл зардаг хүүхдүүд идэж байсан хоол болон IPHONE GOLD гар утсыг нь дээрэмдэн авсан байна. Утсан дээр нь ажлын чухал материалууд, контактууд байсанд үнэхээр харамсаж байгаагаа тухайн эмэгтэй хэлсэн байна.

Тэрбээр "Дээрэм хийсэн хүүхдүүд эхний удаа сэтгүүл ав гээд над руу дайрсан. Тэгэхэд нь би  "Та нар хөдөлмөр хийж амьдар. Бусдыг ингэж сүрдүүлж болохгүй” гэж хэлээд удаагүй байтал 10 гаруй минутын дараа хоёр спорт хувцастай өндөр нуруутай хүүхдүүд орж ирэн, идэж байсан хоол руу гараа дүрэн, сэтгүүл барьсан нэг хүү гар утсыг минь аваад гараад явсан.  Цүнхэнд тодорхой хэмжээний мөнгө байсан тул цүнх болон бусад зүйлээ анхаараад тэнд юу болсныг ойлгоогүй, ийм зүйлд өмнө нь өртөж байгаагүй” гэж ярьсан байна. Улмаар сандарч тэвдсэн эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байна.

 

 
1587
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.