|

Урианхайн гунигт дуун “Жаран цагаан адуу”

"Жаран цагаан адуу” дууг Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний амьдралаас урган гарсан гунигт дуун хэмээдэг ч түүхч, судлаачдын хувьд хэд хэдэн янзаар тайлбарладаг. Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүхтэй энэ дууг холбох нь бий.

Мөн эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэх хувилбар дээр олонхи нь санал нэгддэг. Эл дууны үүсэл нь хэзээ вэ, хаанаас эхтэй вэ гэхээс илүү өгүүлж буй санаа, гаргаж байгаа харуусал нь өнөөдөр манай нийгэмд нэгийг хэлэх шиг. Тарж бутарсан ахан дүүсээн үгүйлэн санагалзсан урианхай, тува түмний гуниг харууслаас эхтэй "Жаран цагаан адуу” дууг "Хөсөгтөн” хамтлаг, уртын дуучин С.Цогтсайхан хамтран дуулжээ.

Энэ дуунд,

Арван цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Арван хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Жаран цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Зургаан хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Далан цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Долоон хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Наян цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Найман хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь хэмээн өгүүлдэг юм.

 

3424
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.