ДАШТ2015: Б.Түвшинбатын тоглолтын бичлэг /ВИДЕО/
Катарын Доха хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ наймд үлдэх хариуцлагатай тулаанууд өчигдөр эхэллээ.
69 кг-д дэлхийн Универсиад наадмын хүрэл, 2010 оны дэлхийн оюутны аварга ОУХМ Бямбаагийн Түвшинбат хоёр дахь тулаанаа хийлээ.
Түүний өрсөлдөгч нь Хятадын Лю Вей. 2015 оны ААШТ-д шагналт тавдугаар байр эзэлж дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан.
Хятадын тамирчин манай боксчинг 3:0-ээр буулган авч медалийн төлөө тоглохоор боллоо.