|

Саймон Коуэлл: Би Монголчуудаар бахархаж байна

"Got Talent" шоуг санаачлагч, ерөнхий продюсер, тус шоу нэвтрүүлгийн алдартай шүүгч Саймон Коуэлл "Авьяаслаг монголчууд" шоугаар үнэхээр бахархаж байгаа талаар Их Британийн "Mirror” сайт онцоллоо.

"Монголд зохиогдож байгаа шоугаар үнэхээр их бахархаж байна. Дэлхийг эзэлж явсан Чингис хааны үр сад монголчууд хэчнээн их авьяастай гэдгийг дэлхийн өнцөг булан бүрт харж байна. Хэдий оролцогчид -40 хэмийн хүйтэн өвлийн улиралд бэлтгэлээ базааж байгаа ч шоу маань монголчуудад итгэл найдвар, дулаан илч өгч байгаа гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

"Авьяаслаг Монголчууд"  шоу нэвтрүүлгийн цацагдсан дугааруудаас зарим хүмүүсийг онцолсон байна.

Өхөөрдөм бяцхан дуучин Л.Өлзийсолонго

 

 

 

Өдгөө 56 настай Сайман Коуэлл "America’s Got Talent” шоу нэвтрүүлгийн дараагийн цуврал шүүгч хийх болсон тухайгаа өнөөдөр мэдэгджээ.

Б.Төмөрчөдөр - Цахилгаан станцын Долдой

 

 

 

"Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг цацагдаад удаагүй байгаа ч Монгол Улсын телевизийн түүхэнд дэх хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлгийн нэг болоод байна. Одоогийн байдлаар тус улсын телевиз үзэгчдийн 70 хувь энэ шоуг шимтэн үзэж байна гэжээ.

Т.Саруултөгс - Чөлөөт бүжиг

 

 

 

Сонирхуулахад "Got Talent” хамгийн амжилттай яваа шоу нэвтрүүлгийн нэгт тооцогддог бөгөөд дэлхийн 193 улс оронд цацагдан, 500 сая үзэгч үзжээ.

Эх сурвалж: mirror.co.uk

1575
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.