|

Г.Ариунбаатарын "алтан дуу хоолой"-н төлөө үхсэн ч яахав гэж англичууд магтлаа (video)

Их Британийн "The Telegraph" сонины урлагийн шүүмжлэгч Айвен Хьюитт манай алдарт дуучин Ганбаатарын Ариунбаатарыг маш өндрөөр үнэлжээ. Бирмингемд болсон П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын XV тэмцээний шагналтнуудын гала концертын талаарх сэтгэгдлээ шүүмжлэгч Хьюитт олон нийттэй хуваалцсан байна.

"Монголын дуучин Г.Ариунбаатар "Гилийн тамга" дуурийн Елецкийн арийг дууг маш чадварлаг дууллаа. Эгэл жирийн, хар пиджактай, инээмсэглэмтгий энэ залуу ёстой л ёроолгүй уушигтай мэт алтан дуу хоолойтой. Ийм алтан дуу хоолойн төлөө үхсэн ч яахав" гэж Айвен Хьюитт бичжээ.

Нэмж өгүүлэхэд, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Буриадын дуурийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар өчигдөр Оросын Их театрт ая дуугаа өргөлөө. Тэрбээр Оросын агуу дуучин Елена Образцовагийн дурсгалд зориулсан гала концертод оролцсон юм.



www.mnews.mn

 

 

 

 

1198
  • Wubbing dance Үзсэн   2039 2014-07-02
  • "Авьяаслаг Азиуд" шоуны алтан базерийн бүжиг Үзсэн   1023 2017-10-17
  • Gee - Байдал ийм байна Үзсэн   1041 2016-12-17
  • Гурван настай зураач хүү Үзсэн   16653 2014-07-24
  • 2017 Оны 7 р сарын байдлаар Youtube д хамгийн их хандалт авсан топ 100 дуу Үзсэн   1715 2017-07-27
  • Багануур дүүрэгт цахилгаан станц барих нэрийдлээр 25 жил Хятадууд суурьшина Үзсэн   1411 2018-03-28
  • ”Чиний харцанд” дуу ”шинэчлэгдэв” Үзсэн   1691 2015-01-04
  • Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна” Үзсэн   822 2018-11-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.