|

Н.Түвшинбаяр аваргын бахдам түрүү /ВИДЕО/

БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдаж буй ОУЖБХ-ны олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээнд олимпийн наадмын алт, мөнгөн медаль "Женко" клубийн тамирчин Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ. 

Олимпийн аварга эхний тойрогтоо хийлж улмаар хэсгийн барилдаанд өрсөлдөгч нараа дараалан цэвэр яллаа. Эхний учраа тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны жүдочийг 3:42 секундэд, Израйлын Петер Палтчикийг вазари үнэлгээгээр хожиж яваад 3:21 секундэд цэвэр ялсан.

Хэсгийн аваргын төлөө өнгөрсөн сард Парисын "Их дуулга" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Голландын Майкл Коррелийг барилдаан эхлээд 41 секундэд цэвэр ялж хагас шигшээд шалгарсан.

Хагас шигшээд Германы жүдоч Карл Ричардтай таарч юүко үнэлгээгээр ялж аваргын төлөө барилдахаар болсон. 2015 оны Астанагийн ДАШТ-д Н.Түвшинбаяр Германы Карл Ричардтай учраа таарч барилдааны үндсэн цагт нэг, нэг торгуультай өндөрлөж нэмэлт цагт Карл Ричард вазари үнэлгээгээр ялж байсан билээ.

Чиндаогийн Гранпри тэмцээний аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Казахстаны Максим Раковтой барилдаж торгуулиар яллаа. Нийт найман удаа таарч барилдахад Раков хоёр удаа, Н.Түвшинбаяр аварга ийнхүү зургаа дахь удаагаа ялаад байна. 

Сонирхуулахад -100кг-д медаль хүртсэн тамирчдын шагналыг Казахстаны жүдоч Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Аскат Житкиев гардууллаа.

2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аваргатай финалдаж байсан түүний хувьд зодог тайлж Олон улсын жүдо бөхийн холбооны спорт комиссын гишүүний алба хаших болсон.

Финалын барилдааны бичлэг:

 
 
 
 
 
1843
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.