|

Сая сая хүмүүсийг уйлуулсан хурим

Роудену Го гэх жирийн нэг филиппин залуугийн бичлэг интернэтэд байршихад өдөртөө 12 сая хүн үзсэн байна. Олон сая хүнийг уйлуулсан, ухаарал хайрласан энэхүү бичлэгийг маш олон хувилж байршуулж байгаа гэнэ. Дөнгөж 29 настай Роундену Го гэгч энэ залуу урлаг соёлын од биш, улстөрч, нийгмийн нэрт зүтгэлтэн биш.  Гэхдээ тэрээр амьдралд дэндүү хайртай, сайн сайхан амьдралын төлөө зүтгэж байсан эгэл жирийн сайхан залуу. Лизл Мэй гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирч хөөрхөн охинтой болсон байна. Нэгэнт гэр бүлтэй болсон болохоор өөрийн гэсэн орон байртай болох гэж өдөр шөнийг үл огоорон ажилладаг байж. 



Ингээд өөрийн гэсэн байртай болонгуутаа дараагийн алхам эхнэрээ албан ёсоор өөрийн болгох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Гэвч гэнэт бие нь муудаж эмнэлэгт  хүргэгдсэн байна. Манилагийн эмнэлгийнхэн ар гэрийнхэнд нь маш хүнд хариу сонсгожээ. Роундену Го элэгний хорт хавдарт нь эцсийн шатандаа орсон төдийгүй түүнд амьд явах хугацаа тун бага үлдсэн байв. Тодруулбал, огцом бие муудаж шоконд орж ирсэн залуу амьд үлдэх магадлал байхгүй 2-3 өдөр л байгаа гэсэн байна. 

Лизл Мэй охиныхоо эцэг, хайртай залуугийнхаа сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд эмнэлэгт хуримын ёслол хийж албан ёсоор гэр бүлээ батлуулахыг эцэг эхээсээ хүсчээ.  Эцэг эх, найз нөхөд нь тэдний хүслийг биелүүлэхээр богино хугацаанд хуримын ёслолыг зохион байгуулсан байна. Эмнэлгийн  коридорт хуримын ёслолын талбай засч дурлалт залууг ортой нь түрж  авчирчээ. Сүйт бүсгүй  гоёмсог  хуримын цагаан даашинз өмсч охиноо хөтлөн орж ирсэн байна.



Ингээд гэрлэх ёслолын ажиллагаа эхэлж тэдний хуримд ирсэн найз нөхөд, ах дүүс, эмнэлгийнхэн бүгд уйлж байв. Ёслол дууссаны дараа залуу хост баяр хүргэж дурсгалын зураг татуулсан байна. Ийм хуримын дараа залуу хосын хамтын амьдрал 10-хан  цаг л үргэлжилсэн байна. Сүйт бүсгүй Лизл Мэй "Бидний хамтын амьдрал үнэхээр сайхан байсан. Түүний минь амьдралын үргэлжлэл хөөрхөн охин минь байна. Миний нөхөр энэ сайхан мөчийг хамгийн ихээр хүсч байсан. Сүүлийн 10 цаг түүний минь хувьд хамгийн аз жаргалтай мөч байсан гэж надад хэлсэн. Хайртай хүнийхээ хүслийг нь биелүүлж амжсандаа баярлаж байна" гэжээ.


times.mn

Б.Санчир
1400
  • ШИНЭ КЛИП: Өвөлжөө-Magnolian Үзсэн   1548 2016-09-05
  • Шилдэг кино: I Frankenstein (2014) Үзсэн   4434 2014-12-17
  • НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Улаанбал" нэвтрүүлэгт оролцов Үзсэн   765 2019-02-21
  • Гайхамшигтай нүүр будалт Үзсэн   1011 2018-11-21
  • Футболкны дайн Үзсэн   1323 2014-08-25
  • Үсээ өөрөө ингэж сүлжиж сурмаар байна уу ? Маш амархан Үзсэн   4349 2015-08-05
  • "Ингэж болохгүй юмсан" дууны ковер Үзсэн   1392 2014-10-05
  • "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв Үзсэн   864 2019-11-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.