”Хаан" Жэймс ”Дайчдад” дээрэлхүүлэв
Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жэймс талбай дээрээ "Голден Стэйт Уорриорс” багт 98:132-ын харьцаатайгаар хэмх тавиулсныхаа дараа энэ ялагдлыг тийм гүнзгий хүлээж аваагүй гэдгээ өгүүлжээ. "Үүнд нэг их айхтар зүйл үгүй. Ертөнцийн төгсгөл болоогүй байна шүү дээ. Энэ бол зүгээр л нэг сагсан бөмбөгийн тоглолт” хэмээн Жэймс ярьсан байна.




