|

"Хөөрхөн хүүхэн II" киног бүтээхийн тулд Ричард Гир 12 цагт 1,1 сая лайк цуглуулав

Холливудын од Ричард Гир дэлхийг байлдан дагуулсан "Хөөрхөн хүүхэн" киноны II ангийг бүтээхээр шийджээ.

"Хөөрхөн хүүхэн" киноны үргэлжлэлийг бүтээх санаа төрдөг. Гэвч бид энэ санаагаа амжилтад хүрэх эсэхийг мэдэхгүй байгаа тул шүтэн бишрэгчиддээ хандахаар шийдлээ. Энэ киног хийх эсэх талаар санал бодлоо уралдуулна уу. Хэрэв Жулия Робертс бид хоёрын зураг 1 сая лайк хүрвэл шинэ санаагаа нухацтай авч үзэх болно" хэмээн Ричард Гир интернэтэд мэдэгдлээ. 

Гэтэл Ричард Гир ердөө 12-хан цагийн дотор 1,1 сая лайк цуглуулж чаджээ. Ричард өөрийгөө Нүүрномд шинков гэж байгаа ч үнэхээр том амжилт шүү. Дашрамд дурдахад, тэдний энэ зургийг 70 мянга гаруй удаа репост хийжээ.

Жулия, Роберт хоёр энэ зургийг алдартай киноныхоо 25 жилийн ойгоор буюу 2015 оны 5-р сард авахуулсан юм байна.

"Хөөрхөн хүүхэн" кино 14 сая долларын өртөгтэй бүтсэн ч 500 саяын ашиг авч ирсэн. Жулия энэ дүрээрээ Оскарт нэр дэвшиж, "Алтан бөмбөрцөг" авч байсан билээ.

Сонирхуулахад, анх Роберт Гирийн оронд өөр жүжигчдийг тоглуулахаар төлөвлөж байсан, бүр тодруулбал Дэнзел Вашингтон, Аль Пачино. Хэрэв Мэг Райан, Ким Бейсинжер, Мелани Гриффит, Шэрон Стоун, Сара Жессика Паркер нарын аль нэг нь янхан хүүхний дүрд тоглохыг зөвшөөрсөн бол Жулия ийм том од болон гялалзахгүй байсан ч байж мэднэ.
 
1832
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.