|

Анжелина Жоли, Брэд Питт нарын тоглосон уянгын киноны нээлт болно

Өмнө нь бүжигчин байсан ч мэргэжлээ орхисон шаналж буй бүсгүй Ванесса болон өөрөөсөө түлхсэн ч дэргэд нь сэтгэлийг нь зовоон байдаг түүний зохиолч нөхөр Роланд хоёрын тухай өгүүлэх "Тэнгисийн эрэгт” киноны нээлт энэ сарын 13-нд албан ёсоор болох аж.

Энэхүү киноны гол дүрд Холливудын сайхан хос гэгддэг Анжелина Жоли Питт болон Брэд Питт нар тогложээ. Энэ нь тэдний хамтдаа тоглож буй хоёр дахь уран бүтээл бөгөөд 2005 онд "Ноён, Хатагтай Смит” кинонд хамтарч ажиллаж байсан билээ. "Тэнгисийн дэргэд” киног Анжелина Жоли өөрөө зохиолыг нь бичиж, продюсерлэж мөн найруулжээ.

http://static01.nyt.com/images/2015/11/08/arts/08JOLIE/1108COVER1-master675.jpg

Кинонд 1960,1970-аад оны үед Францын далайн эргийн дэргэдэх зочид буудалд амьдарч буй Америк хосын тухай гарах бөгөөд тэдний харилцаа нь тэд өөрсдөө гаднаасаа харагддаг шиг тийм ч сайхан биш байх аж.

Энэхүү уран бүтээл өдгөө 40 настай Анжелина Жолигийн бүтээж буй хоёр дахь кино бөгөөд өмнө нь Дэлхийн II дайны тухай өгүүлэх "Няцашгүй” киног бүтээсэн билээ.

 

 

 

 

 

Эх сурвалж:
 

1496
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.