|

“ЖАРГАЛ ЭВИЙЛЭГЭЭГҮЙ ААВ” ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО

Одоо цагт хэн сэргэлэн сэтгэлгээтэй нь хөлөө олдог цаг болжээ

Гайгүй дуулдаг хүн бүр тоглолт хийж нэр хүндээ өсгөх олонд танигдах бодлого барьдаг болсон өнөө үед номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн уран бүтээлч бүхэн тайлан тоглолтоо тавихаар мэрийж байна .

Түүний нэгэн адил хэнтий аймгийн харьяат Ж Энхболд мэргэжлийн дуучин болоод 8 н жилийн нүүр үзсэний хэрэг бас ч үгүй цомог гаргах хэмжээний дуу бүтээл гаргасанаа энэ сарын 29нд "Жаргалд эвийлэгээгүй аав "нэртэй тоглолтоо Тусгаар Тогтнолын ордонд тоглохоор зориг шулуудсан билээ.

Уран бүтээлч залуу маань хөтлөгч ,найруулагч, жүжигчин, дуучин гэх тал бүрийн авьяастай төдийгүй монгол эр хүн тэр дундаа аав гэдэг хүний бүх сайхан талыг харуулсан хэд хэдэн бүтээлтэй билээ .Хэдийгээр олонд танигдаж амжаагүй ч 8-н жил хөдөлмөрөлсөн уран бүтээлээ олон түмэндээ өргөн барих гэж байгаа гэнэ.

Хүн бүр эдийн засгийн хямрал ярьж толгой гудайлгасан энэ цаг үед харин ч гар хумхин суулгүй хямралын эсрэг сөрж өөрийн тайлан тоглолтоо толилуулхаар зоригтой алхаж яваа энэ залууд амжилт хүсээд алга таших нь зүйтэй болов уу.

Бороон дараах мөөг шиг нийтийн дууны төрөлд олон сайхан дуучид төрөн гарсаар байна түүнтэй мөр зэрэгзэн зөөлөн уянгалаг хоолойтой дуучин Ж.Энхболд ямартай ч олон талт давуу талаа харуулсан сайхан тоглолт хүргэхээ амлаад байгаа билээ.

Тоглолтонд

МУГЖ Н.Төмөрхуяг,

МУГЖ Ж. Уранчимэг /эстрад/

МУСТА Б. Баярт / харш хамтлаг/

МУСТА Д.Амарсайхан

МУСТА Ж. Солонго

МУСТА С.Бичүү

МУСТА Б.Пүрэвсүх

МУСТА Т.Бадамцэцэг

МУСТА Д.Буян-арвижих мөн дуучин Н.Ундрах нар ая дуугаа өргөхөөс гадна тасалбар авсан хүн бүр нэг цаг үнэгүй дуулах эрх, хүн бүр гоо сайхны салоноор 50% хөнглөлт эдлэх эрх мөн Улаан–Үдэ итгэлт хамбад 5 хүн үнэгүй аялах азтан хүлээж байгаа гэнэ шүү. Ингээд СТА Ж.Энхболдоо амжилт хүсье.

967
  • “Бадма, Чагдар хоёр”-ыг төрөөс дэмжихээр болжээ Үзсэн   796 2021-03-25
  • Цэвэрлэгээ хийнэ гэж гурилджийн дөө Үзсэн   1464 2015-03-19
  • Их британичуудыг гайхуулсан бяцхан охин Үзсэн   1885 2015-04-22
  • “Стандарт” банкинд төлөх өр нь С.Баяр, “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарын үгсэн хуйвалдаж хийсэн ажил Үзсэн   2427 2018-02-05
  • Aсрамжийн газрын хүүхдүүдийг багш нь зодож буй бичлэг Үзсэн   2420 2014-07-17
  • Oreo cheesecake хийцгээе Үзсэн   1243 2016-04-08
  • Нохойтой дайн зарласан МОНГОЛ!!! Үзсэн   893 2015-10-23
  • Ц.Сарнай: Хуурч болохгүй Үзсэн   1081 2019-04-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.