|

Зуун чухал сэдэв: Хөгжлийн торлог сэдвээр үргэлжиллээ

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийг байлдан дагуулсан жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчихэв ээ?” бичлэгийг давхардсан тоогоор 1.500.000  орчим удаа үзжээ. Олны анхаарлыг татсан уг бичлэг үнэн хэрэгтээ Монголчуудын үзэх дуртай "Зуун чухал сэдэв” -ийн ээлжит дугаар "Хөгжлийн торлог” нэвтрүүлгийн хөрсийг бэлдэх зорилготой байсан бололтой.

Нэвтрүүлгийг "Херо” Ентертайнмент болон "Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэн хамтран бүтээсэн бөгөөд Б.Баатарын төрсөн дүү Л.Оюун-Эрдэнийн Харвардын их сургуульд хамгаалсан судалгааны ажил болон өнгөрсөн жил олны хүртээл болсон "Азийн Хүлэг Улс” номын агуулгад тулгуурлан туурвижээ.

Жил дамнан бэлтгэсэн тус нэвтрүүлгийг жүжигчин Б.Амарсайхан, Харвард төгсөгч Л.Оюун-Эрдэнэ нар эртнээс төлөвлөн өөрсдөө хөтлөн явуулсан бөгөөд Харвардын нэрт профессор, "Гал ба үнс” номын зохиогч Майкл Игнатеф тэргүүтэй гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид, залуусын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлжээ.

Монголд хамгийн олон хүн оролцсон хөгжлийн тухай уг нэвтрүүлгээр та өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, ирэх 25 жилийн төсөөлөл, удирдагчаа үнэлж чаддаг иргэний нийгэм, академик цаазын индэр, хөгжлийн торлог буюу Монгол хөгжлийн загвар, орлогын тэгш бус байдал зэрэг цаг үеийн олон тулгамдсан асуудлуудын тайллыг харах болно.

Ямартай ч салбар салбарын эрдэмтэд залуусын төлөөллийг оролцуулсан нэвтрүүлгийг үзсэн хүмүүс ам сайтай байна. Хилийн чанадад өндөр боловсрол эзэмшээд ирсэн залуус тухайн улсын хэл соёл мэдлэгт өөрөө эзлэгдэх бус эх орон, үндэстнийхээ ялгарлыг тунгааж ойлгоод, өөр нүдээр нөхцөл байдлыг ажиглаж онолтой нь харьцуулан дүгнэж буй нь өнөөгийн нийгэмд шинэ өнгө аясыг мэдрүүллээ хэмээн онцолж байна.

 

1379
  • Асашёрюу Д.Дагвадорж яст мэлхийний цус ууж байгаа бичлэг Үзсэн   2366 2014-08-04
  • Ганнам стайлын Хятад хувилбар "Чик-Чик" Үзсэн   4071 2014-11-25
  • Аймшигтай цэвэр ялалт Үзсэн   1409 2015-09-17
  • БРИГАДА - монгол хэлээр - 3-р анги Үзсэн   8186 2014-07-28
  • Өсгийтэй гуталтай бүжиглэдэг хамтлаг Үзсэн   2011 2014-07-28
  • Ц.Нямдорж: Эдийн засаг хүнд байхад эрх баригчид бие биенээсээ зугтахаа болимоор юм Үзсэн   1028 2015-12-23
  • Left Behind (2014) Үзсэн   3003 2014-12-17
  • Уулын төмөр МУСК Бүтэн Үзсэн   4930 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.