|

Цөмөөхэй Бостон тавилтаар анх удаа тайзнаа

"Монголын балетын хөгжил сан” АНУ-ын Бостон балет компаний найруулгаар аугаа их хөгжмийн зохиолч балетын урлагийг үндэслэгч П.И.Чайковскийн "Цөмөөхэй” бүжгэн жүжгийг Монголын сонгодог урлагын тайзнаа анх удаа тавилаа. Бостон балет компанийн гоцлол бүжигчин МУГЖ Д.Алтанхуягийн найруулан тавьсан энэхүү алдарт бүжгэн жүжигт мэргэжлийн сургуулийн бус 200 гаруй хүүхэд оролцож гол болон тусдах дүрүүдийг бүтээсэн нь монголын бүжгэн жүжгийн түүхэнд анх удаа бичигдсэн онцгой содон шийдэл байсан юм . Монгол Улсын хувьд шинэ жилийн өмнөхөн уламжлал болон тоглодог болсон "Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ жил Бостон балет компанийн Цөмөөхэй бүжгэн жүжгийн тайз гэрэлтүүлэг хувцас хэрэглэлээр өнгө төрхөө иж бүрэн шинэчилсэн бөгөөд Монголын балетын хөгжил сан жил бүр найруулан тавихаар болж байна. Бостоны тавилтаар хөрвүүлэн найруулсан Цөмөөхэй бүжгэн жүжгийг Монголд тавихад 400 гаруй хүн ажилласан бөгөөд АНУ –аас тайз хувцас хэрэглэлийг авчрахаас өгсүүлээд асар их зардал гарчээ. Балетын хөгжлийн сангийн уран бүтээлчид энэ тоглолтоос ашиг харахыг зориогүй сонгодог урлагын ирээдүйн үзэгчдийг бэлтгэхэд зорьсноо хэлж байсан юм. 5 өдөр нийт 7 удаа тоглосон тоглолтонд асрамжийн газрын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урилгаар ирж үзсэн юм. Өнгө төрх нь сүр нэмж үзэгчдийг баясгаснаас гадна бүжгийн хөдөлгөөнүүд нь хүртэл Большой театрын тавилтаас өөр байлаа. Тэрчлэн Японы Комаки балетын компаний балетын жүжигчид урилгаар ирж бүжиглэсэн төдийгүй мөн япоын Кбалет компаний гоцлол бүжигчин Батболд, БНСУ-д гоцлол бүжигчнээр ажиллаж байсан Ганбат нар МУГЖ Д.Алтанхуягийн хамт гол дүр бүтээсэн юм.
1647
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.