|

Эмнэлгийн хонгилд үзэгдсэн сүнсний бичлэгийг хийжээ

Гондурасын La Otra Dimension хэмээх нэртэй фэйсбүүк хуудсанд маш хачирхалтай, жихүүдэс төрүүлэм бичлэг оруулсан нь онлайн ертөнцөд шуугиан дэгдээхийн зэрэгцээ хүчтэй маргааныг өрнүүлээд байна. Уг бичлэгээс харахад оройн цагаар эмнэлгийн бүх гэрэл асаалттай байхад хазгар явдалтай шаргалдуу өнгөтэй сүнс хонгилоор тэнэж яваа нь харагдана.

Тухайн эмнэлэг яг хаанахын ямар эмнэлэг болох нь тодорхойгүй байгаа ч зарим сүнс судлаач Гондурасын их сургуулийн эмнэлэг гэх таамгийг дэвшүүлээд байна. Учир нь тус эмнэлгийн эмч нар амиа хорлох тохиолдол их байдагтай холбоотой гэнэ.

Эмнэлгийн хонгилоор сүнс тэнүүчлэн явааг харуулсан бичлэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан аж. Тэдгээрээс хамгийн ойрын жишээ нь 21 настай Эндрью Милбурн гэх залуугийн өнгөрсөн оны зургаадугаар сард онлайнаар цацсан бичлэг юм. Тэрбээр Лийдсийн нэгдсэн эмнэлэгт найз бүсгүйтэйгээ чатлаж байгаад сүнс явахыг хараад Снэп чатаараа дамжуулан бичиж авсан байна.

С.Дамдин

 

1496
  • ШИНЭ КЛИП: Өвөлжөө-Magnolian Үзсэн   1548 2016-09-05
  • Шилдэг кино: I Frankenstein (2014) Үзсэн   4434 2014-12-17
  • НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Улаанбал" нэвтрүүлэгт оролцов Үзсэн   765 2019-02-21
  • Гайхамшигтай нүүр будалт Үзсэн   1011 2018-11-21
  • Футболкны дайн Үзсэн   1323 2014-08-25
  • Үсээ өөрөө ингэж сүлжиж сурмаар байна уу ? Маш амархан Үзсэн   4349 2015-08-05
  • "Ингэж болохгүй юмсан" дууны ковер Үзсэн   1392 2014-10-05
  • "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв Үзсэн   864 2019-11-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.