|

Олон нийтийн газар дотно харилцаанд орж байгаад баривчлагджээ

Америкийн жуулчин гэгээн цагаан өдрөөр олон нийтийн газар эмэгтэй хүнтэй дотно харилцаанд орсон хэргээр Тайландад баривчлагдсан талаар Бангкок Таймс мэдээллээ. Паттаяа хотын нэгэн цэнгээний газрын үүдэнд 49 настай Бен Бартани гэгч жуулчин 20 гаруй насны эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж буй ёс бус бичлэг онлайнаар тарж, шуугиан дэгдээгээд байна. Үүний улмаас үл хөдлөх хөрөнгийн брокер мэргэжилтэй Б.Бартанийг олон нийтийн газар зүй бус аашилсан хэмээн орон нутгийн цагдаагийнхан барьж саатуулжээ.

Гар утсаар хийсэн бичлэгт Бен Бартани нэгэн бүсгүйг гудамжинд дагуулан явж байгаад төмөр хашлага дээр хэвтүүлэн дотно харилцаанд орж эхэлсэн бөгөөд хоёр дахь эмэгтэй гарч ирэн дургүйцлээ илэрхийлж, тэдэнрүү ус цацаж байгаа нь харагдана. Бартанигийн хамтрагч эмэгтэй бааранд ажилладаг бөгөөд тухайн үед болсон явдлыг санахгүй байгаагаа цагдаагийнханд учирлаж, бичлэгийг үзсэнийхээ дараа Америк жуулчингийн эсрэг гомдол мэдүүлсэн байна.

Ямартай ч уг бичлэг дээр гарсан этгээд өөрийгөө мөн гэдгийг Б.Бартани хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаад байгаа аж. Гэхдээ тэрбээр эмэгтэйтэй дотно харилцаанд орохдоо ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, харилцан тохиролцсон гэж мэдэгдээд байгаа юм байна.

С.Дамдин

 

4382
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.