|

Францын "Дарсны хот"

Дараагийн онцлох музей бол барилгын ажил нь бүрэн дуусаагүй байгаа ч аль хэдийнэ олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон Францын Бордо хотын "Cité du Vin” буюу "Дарсны хот” музей. Франц улс, тэр дундаа тус улсын Бордо хот сайн чанарын дарс үйлдвэрлэдгээрээ олон улсад зартай. Энэ онцлогийг тусгасан шинэ музейн үзмэрүүдэд дарс өөрөө багтаагүй ч дарсны тухай мэдлэг ойлголтыг шинэ технологийн тусламжтай олон нийтэд танилцуулах юм.

81 сая долларын өртгөөр босч байгаа "Дарсны хот” музейн барилгын өвөрмөц загварыг хундаганд цалгиж байгаа дарснаас санаа авч бүтээжээ. Музейн бас нэг онцлог нь технологийн дэвшлийг ашигласан дарсны түүхийг өгүүлэх мультмедиа өрөөнүүд юм. Нэг өрөөнд 3 аварга дэлгэцийн тусламжтайгаар дэлхийн 5 тивийн дарсны усан үзэм тариалдаг талбайнуудаар зочлох боломж олдоно.

 

 

 

Өөр нэг өрөөнд усан үзэм тариалангийн бүс нутгийн талаар ойлголт өгч, олон өнцгөөр байрлуулсан дэлгэц бүхий ширээн дээр ийм тариалангийн дижитал хувилбартай танилцуулах юм. Энэ дижитал тариаланд 4 улирал ээлжилж, үүл нүүн, бороо орохыг ч харах боломж байна. Эртнээс дарс гэх ундааг далайн тээврээр олон бүс нутагт худалдаалж ирсэн түүхтэй. Иймээс түүхэн дэх худалдааны гол замуудаар далайн тээвэр хийж байгаа мэдрэмжийг авах 4 хэмжээст технологийн өрөөг ч байгуулжээ. Бас нэг хөгжилтэй зүйл гэвэл тус музейд байрлуулсан "Цөхрөлийн сандал”. Дарсны шарталтад зориулсан энэхүү аварга сандал дээр суухад хэт согтуурсандаа харамссан уран бүтээлч, яруу найрагчид гансралын түүхээ ярьдаг байна.

Францчууд шарталтыг хүртэл урлагийн бүтээл туурвих сэдэв болгож чаддагийг энэ сандал харууллаа гэж зарим шинжээч хошигнон дүгнэж байгаа юм. Үүнээс өөр олон зориулалттай шинэ технологийн өрөөнүүд Бордо хотын дарсны музейд багтсан байна. Музейн байранд дарс уух боломжгүй ч, тус барилгын 8 дугаар давхар дахь задгай галерейд 20 төрлийн тансаг зэрэглэлийн дарснаас сонгон хүртэж болно. Энэ үйлчилгээний үнийг музейн удирдлага тасалбарын үнэд багтаах юм байна. Олны дунд хүлээлт үүсгээд байгаа энэхүү "Дарсны музей” ирэх сарын 1-нд албан ёсны нээлтээ хийнэ.

1075
  • ОХИН ШИГ ӨСГӨСӨН ХҮҮГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ Үзсэн   852 2019-05-25
  • ”Freezone” болон ”Topline” хамтлагуудын дунд маргаан дэгдэв үү? Үзсэн   968 2018-09-11
  • Мундаг залуус байна гоё сонсогдож байна шүү Үзсэн   950 2016-01-30
  • БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 РЕКЛАМ - 2013 Үзсэн   2825 2014-07-25
  • "Танайд хоноё" Яруу найрагч Ц.Хулан Үзсэн   1752 2016-11-02
  • Б.Бат-Эрдэнэ : Ерөнхий сайд мөнгө мэдэхгүй гэх! 50 тэрбумыг зарсанаа мартсан байна /видео/ Үзсэн   1401 2014-10-31
  • PSY - GENTLEMAN M/V Үзсэн   1966 2014-07-16
  • Өчигдөр шөнө юу болов ? /видео/ Үзсэн   2014 2015-02-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.