|

Хөлийнхөө урт хуруунуудаар “гайхуулав” (видео)

Тайванийн нэгэн эмэгтэй цахим сүлжээнд өөрийн хөлний аймшигтай урт хуруунуудын гэрэл зургийг байршуулсан аж. Тэдгээрийг харах юм бол гарын хуруутай эндүүрч мэдэхээр юм. Өөрийн нэр усыг нууцлахаар шийдсэн тэр бүсгүй Тайванийн нэгэн их сургуулийн оюутан гэнэ шүү. Тэрбээр хөлнийх нь хамгийн урт хурууны хэмжээ тав орчим сантиметр гэдгийг онцолжээ. Энэ нь түүний жижигхэн биед ахадсан үзүүлэлт билээ. Бүсгүйн биеийн өндөр ердөө 151 см аж.

Оюутан бүсгүй түүний урт хуруунууд бусдын анхаарлыг байнга татаж, хүмүүсийн зүгээс шоолж, инээх шалтгаан болдог гэдгийг өгүүлсэн байна. Зарим нэг өөдгүй хүмүүс түүнийг дутуу хөгжилтэй, дутуу төрсөн амьтан, дөрвөн гартай амьтан хэмээн доромжилж байсан удаатай гэнэ. Харин цахим сүлжээ хэрэглэгчид өөрсдийн бичсэн сэтгэгдлүүдээр бүсгүйг дэмжсэн бөгөөд хуруунууд нь тийм муухай харагдахгүй байна хэмээн тайвшруулжээ.
 
1591
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.