|

Шакира Гиннест гурав дахиа багтав

Колумбийн од бүсгүй Шакирагийн цахим хуудсанд өвөрмөц нэгэн зураг тавигджээ. Дуучин бүсгүй буйдан дээр хэвтэх агаад түүний эргэн тойронд Гиннесийн амжилтын номын батламжууд тавиастай байх аж. Энэ зургийг Шакира зүгээр ч нэг авахуулаагүй бололтой. Тун саяхан дуучин бүсгүй гурав дахь батламжаа гардаж авсан юм. Гиннесийн амжилтын номд Шакира тохиолдлоор ч нэг бичигдээгүй гэнэ.

Өөрийн анхны дээд амжилтыг тэрбээр аль 2005 онд тогтоосон билээ. Тэгэхэд түүний нэгэн цомог Хойд Америкт хамгийн ихээр худалдаалагдсан испани хэл дээрх цомог болжээ. Хоёр дахь дээд амжилтаа Шакира өөрийн La Tortura хит дууныхаа ачаар тогтоосон аж. Энэ дуу бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон испани хэл дээрх дуу болсон байна. Харин одоо Шакира фэйсбүүк дэх хуудсыг нь 100 сая хүн талархан дэмжсэн дэлхийн анхны хүн болсон гэнэ.
 

1459
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.