|

Монгол тамирчдын сүлд дуу "Бид эх оронтойгоо хамт" дууны видео клип цацагдлаа

"Увертюра” хамтлагийн залуус Монгол тамирчдын сүлд дууг бүтээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. "Бид эх оронтойгоо хамт" хэмээх тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн юм.

   Тэгвэл "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студийн хамтын бүтээл "Бид эх оронтойгоо хамт" дууны цоо шинэхэн видео клип цацагдлаа. Аяны хүрээнд "Увертюра” хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна. 

   Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцох тамирчидаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор эрхэм уншигчид та бүхнийг ч мөн адил энэхүү аянд нэгдэж "Увертюра” хамтлагийн шинэхэн уран бүтээлийг гар утсандаа татахыг уриалж байна.

 

1251
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.