|

Даацын хана нурааж хууль зөрчсөн иргэдийг шалгаж эхэллээ

"Богд-Ар” хорооллын 21а байрны  өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэх гомдол иргэдээс иржээ. Тус гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан газар дээр нь очиж асуудлыг шалгаж ажилласан байна. 

Ингээд албаны хүмүүс даацын хана нураахыг зогсоохын тулд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан алба хаагчидтай хамтран тус барилгад хүчээр нэвтэрч оржээ. Энэ барилгыг эзэмшүдэг этгээдүүд барилга руу  Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчид болон цагдаа нарыг нэвтрүүлэхээс  татгалзсан юм байна.

Барилгад нэвтэрч шалгалт хийхэд нэгдүгээр давхарын цутгамал төмөр бетон хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байжээ. Цаашид Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Шалгалтын явцад 1 давхарын цутгамал төмөр бетон хучилтыг хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байлаа. Эвдсэн учир шалтгааныг тодруулахад, 2 дугаар давхарт гарах шат хийх гэж байгаа гэсэн тайлбар өгчээ. Тус газар ажилласан мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын улсын байцаагчид барилгын цутгамал хучилтыг эргүүлэн хэвийн байдалд оруулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг хангахыг шаардаж, албан шаардлага өгсөн байна. Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах аж.

Өмнө нь Сүхбаатар дүүрэгт орших "Бэрэн мортгейж групп” компанийн "Хангай” хотхоны 501-р байрны нэг давхарт оршин суух Б өөрийн эзэмшлийн хоёр орон сууцаа нэгтгэхээр даацын ханыг нурааснаас үүдэн барилгын хананд цууралт үүссэн хэрэг гарч байлаа. Хана нураасны маргааш нь  газар хөдөлж байгаа юм шиг савлалтууд хэд, хэд мэдрэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, барилгын даац бараг ганхаж эхэлсэн гэсэн үг. 

Монгол улсын Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нийтийн орон сууцны барилгын хана, таазыг мэргэжлийн бус хүн, байгууллага, аж ахуйн нэгжээр нураалгах, нүхлэхийг хориглоно гэж заасан байдаг. Иргэдэд даацын ханыг нураах, нүхлэх зайлшгүй шаардлага гарлаа гэхэд хувь хүнд бус мэргэжлийн байгууллагад хандах ёстой юм байна. Угсармал барилгын хана, төмөр, бетон нь зураг төслийн дагуу тооцоо судалгааны үндсэн дээр хийгддэг. Гэтэл нарийн хийцтэй дөрвөн тулгуурын нэгийг эвдээд, хаячихаар гурван тулгуур ганхаж, барилга нурах эрсдэлд ордог байна. Тиймээс даацын хана нураахыг оролдсон иргэдэд өндөр торгууль ногдуулж, арга хэмжээ авдаг байна. Мөн цаашид барилга нурснаар олон хүний амь насанд хүрэх ч аюултай аж.  

 


Г.Нар

zaluu.mn
909
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.