|

Ажилтнуудаа зодсон банкны даргыг халжээ

БНХАУ-ын умард хэсгийн Чанзи хотод байрлах Чанзи Жанзе арилжааны банкныхан ажилчдаа зодож, шийтгэж байгаа бичлэг онлайнаар тархжээ. Уг хэрэг банкны ажилтнуудын сургалтын дараа болсон бөгөөд хангалттай хэмжээний оноо аваагүй найман ажилтанг ийн зодож шийтгэсэн байна. Бичлэгээс харахад муу дүн авсан гэх найман ажилтанг ээлжлэн дөрөв, дөрвөн удаа өгзгөн дээр нь савааджээ. Мөн түүний дараагаар ажилтнуудынхаа үсийг хуссан гэх мэдээллийг Чанзи хотын захиргаанаас мэдээлжээ.

Энэ хэргээс болж, Чанзи хот дахь банкны салбарын хоёр гүйцэтгэх захирлыг түдгэлзүүлсэн гэнэ. Харин найман ажилтнаа бусдынх нь өмнө шийтгэсэн Жиан Ян гэх сургагч ажилтанд анхааруулга өгсөн гэж Шиньхуа мэдээллийн агентлаг дамжуулжээ. Тэрбээр энэ харгис алхамынхаа талаар тайлбарлахдаа "Тааруу дүн авсан ажилтнуудыг шийтгэсэн хэрэг банкны удирдлагуудтай огт хамааралгүй. Би өөрөө өмнө нь иймэрхүү сургалтын аргын дагуу сурч боловсорсон. Энэ аргаа хэрэглээд ч олон жил болж байгаа" хэмээжээ.

С.Дамдин


1749
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.