|

Украин дуучин Бейонсег хулгайд сэрдэв (видео)

Runnin дуундаа клип хийлгүүлэх үеэрээ дуучин Бейонсе хожим нь түүнийг оюуны өмчийн хулгайд буруутгана гэдгийг мэдэж байсан болов уу. Украины дуучин Виктор Павлик түүнийг хулгайд буруутгасан аж. Хатан хаан В, Павлик нарын дууны клипнүүд төстэй байгааг украин дуучны шавь болох Андрей Лучанко олж харжээ. Тэр л Бейонсе багшийнх нь клипнээс санаа авсан байна гэж хардсан байна. 

Андрей Лучанко өөрийн цахим хуудсан дээр "Эрхэм хүндэт хатагтай Бейонсе. Хэн нэгний санааг хулгайлах нь муухай гэдгийг хүн танд хэлж байсан уу? Ер нь та Виктор Павликийн уран бүтээлийг мэдэх үү? Мэдэхгүй бол муу байна. Мэдэж байсан бол таны шинэ дууны клип манай багшийнхыг дууриасан гэдгийг анзаарах байсан биз ээ. Тиймээс хэн нь түрүүлж ийм зүйл сэдсэнийг мэдэх нь зүйтэй болов уу” гэж бичжээ. 

Харин Павлик санааг нь хулгайлсан гэх Бейонсегийн клипыг үзээд урам зориг ороод зогсохгүй шинэ уран бүтээлдээ шамдан орсон гэнэ. 

Хоёр клип юугаараа төстэй байгааг та бүхэн эндээс үзэж сонирхоно уу. 
 
 
 
 

1250
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.