|

В.Путин нэг биш нэлээд хэд уйлсан

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад таван цагийн ажлын айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр анхаарал татсан нэг зүйл нь Чингисийн талбай дээр түүнийг угтах ёслолын үеэр Төрийн дуулал эгшиглэж байхад нулимс унагасан гэх асуудал байлаа. Тэрбээр төрийн дуулал эгшиглэж дуустал доош харж, хүндээр амьсгалж, нүдээ хэдэнтээ арчсан нь олны анхаарлыг татсан юм. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдохдоо уйлсан, дараа нь Монголд хоёр дахь удаагаа нулимс унагалаа хэмээн Монголын хэвлэлүүд бичиж байна. Тэгвэл В.Путин өмнө нь нэг биш нэлээд хэдэн удаа нулимс унагаасан байдаг аж.

Энэ талаар ОХУ-ын "Asiarussia.ru” сайтад мэдээлэл гарч, В.Путиныг нулимс унагаасан хэмээн мэдээлжээ. В.Путины энэхүү үйлдэл анх удаагийнх биш бөгөөд ердөө долоо хоногийн өмнө буюу наймдугаар сарын 27-ны өдөр Минск хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мөн иймэрхүү байдал ажиглагджээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр их ядрангуй байдалтай, доош харж, хүндээр амьсгалж, 2-3 удаа санаа алдсан байна. Тухайн үед В.Путиныг бараг уйлах гэж байгаа юм шиг царайтай байсан хэмээн хэвлэлүүд бичсэн байна.

В.Путины нулимс унагааж буй өөр жишээ:
 
 
 
 
 
 
 
 
- See more at: http://politics.time.mn/content/48900.shtml#sthash.QrrSgtw0.dpuf
4417
  • Стеф Карригийн залгамжлагч гарч ирэв Үзсэн   1175 2018-10-12
  • 50-н саяын уналт - Сумъя, Eric нар 11 сая төгрөг хожив Үзсэн   2222 2015-01-01
  • Агиймаа- "Чамаас би холдмооргүй байна" Үзсэн   1743 2015-01-04
  • СОГТУУ МОНГОЛ ЖААЛУУД Үзсэн   2375 2014-07-16
  • бригада 15 анги Үзсэн   1636 2015-01-09
  • "Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна Үзсэн   1306 2015-06-15
  • БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Үзсэн   242 2025-06-30
  • "Учиртай урилга"- М.Итгэл /спортын эмч/ Үзсэн   1546 2016-04-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.