|

Польшийн цагаан дагины нэгэн гайхамшигт дуу

 

Одоогоос хоёр жилийн өмнө боловсрол суваг телевиз болон UBS телевизээр үзэгч түмний хүртээл болж байсан Польшийн сахиусан тэнгэр гэгдэх дуучин Анна Герман киног үзээгүй хүн гэж ховор биз ээ. Тэр бол уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг байлдан дагуулж одоог хүртэл дэлхий дахин түүний цэвэрхэн, уянгалаг хоолойг сонсох дуртай.

 

 

Анна Германы дуулсан олон сайхан дуу байдаг бөгөөд хүмүүсийн хамгийн их мэддэг дуу бол "Надежда” юм. Харин үүнтэй зэрэгцэх нэгэн сайхан уран бүтээл бол "Хувь тавилан” киноны дуу болох "Хайр сэтгэлийн цуурай” гэх дуу юм. Энэ дууг тус киноны найруулагч хэнээр дуулуулах талаар огтхон ч эргэлзэлгүйгээр Анна Германыг сонгосон гэдэг.

 

 

 

Уг дууны үгийг Роберт Рождественски, Хөгжмийг Евгений Птичкин бичжээ. Хожим нь "Хувь тавилан” киноны найруулагч Евгений Матвеев дурсан ярихдаа "Найрал хөгжмийнхөн ихэд баярлан дуучныг угтан авсан бөгөөд эрчүүд нь босож, эмэгтэйчүүд хөгжмийнхөө чавхдасыг цохиж байсан. Аня ихэд догдолсон янзтай, ингэж хүлээж авсанд талархан хэд хэдэн удаа мэхийн ёсолсон юм. Тэнгэрт одод түгэж эхлэхэд... Гэнэт найрал хөгжим хэмнэлээ алдаж дуугүй болов. Эмэгтэйчүүдийн зарим нь нууцаар, зарим нь ч ил тод нулимсаа арчиж байхыг бид аппаратын өрөөнөөс харлаа. Бичлэг хийж дууссаны дараа Матвеев болон Птичкин нар урсах нулимсаа арчина.. тэр бол аугаа дуучны хайрласан нулимс байлаа” хэмээн дурссан байдаг.

 

 

Анна Герман энэхүү дуугаа ганцаараа болон Лев Лещенкотой хамтран дуулсан байдаг. Ингээд таньд түүний дуулсан " Эхо Любви” хэмээх сайхан дууг хүргэж байна.

 


2018
  • Нэгэн согтуу эр гэртээ харих замдаа Үзсэн   1602 2014-11-20
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   853 2016-01-21
  • Жолооч цагдаагийн өөдөөс зодолджээ Үзсэн   4868 2014-11-12
  • “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип Үзсэн   766 2018-08-30
  • Парламент 25 жил баримтат кино Үзсэн   1489 2015-09-21
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1423 2014-08-14
  • ЁОО ХАХАХА To be or Not to be - Татаадаг хэсэг Үзсэн   1400 2014-11-26
  • ШИНЭ КЛИП: Тейлор Свифт, Пост Мэлоун нарын хамтарсан "Fortnight" дуу цацагдлаа Үзсэн   867 2024-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.