|

Бэртсэн тамирчинд туслаад өөрөө "хохирсон" Никки Хэмблин

"Рио 2016" олимпын Хөнгөн атлетикийн тэмцээн дуулиан шуугианаар дүүрэн байна. Эмэгтэйчүүдийн 5000 метрийн урьдчилсан уралдааны үеэр гэмтэл авсан АНУ-ын тамирчин Эббэй Д'Агностинод хамт уралдсан Шинэ Зеландын гүйгч Никки Хэмблин тусалж олон сая хүний талархалыг хүлээж байна.

Никки Хэмблин хэдийгээр орхиод гүйж болох байсан боловч тэгсэнгүй, Д'Агностиног босоход нь тусалжээ. Шинэ Зеландын гүйгч бүсгүйн энэхүү үйлдэл Олимпын Хартид бичигдсэн Эв нэгдэлийн уриаг харуулсан сайхан үйлдэл болжээ. Тэд хэдийгээр дараагийн шатанд шалгарч чадаагүй ч олимпийн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид шиг баярлажээ. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон мянган үзэгчид тэдэнд халуун баяр хүргэсэн байна.
АНУ-ын тамирчин Эббэй Д'Агностино гэмтээгүй бол финалд шалгарах боломжтой тамирчинаар нэрлэгдэж байсан юм.

Ч.Амар

1184
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.