|

“BLACKBERRY LEAP” худалдаанд гарчээ

Канадын "Blackberry” компани "Leap” нэртэй бүтэн мэдрэгч дэлгэц бүхий ухаалаг гар утсаа зах зээлд 340 ам.долларын эхлэх үнээр худалдаанд гаргалаа. Компаний удирдлагууд болоод шинэ загвар дээр ажилласан зохион бүтээгчид "Leap” нь ажил хэрэгч байдлыг эрхэмлэдэг илүү залуу, эрч хүчтэй хүмүүст зориулсан гэдгийг онцолсон.

Мөн цаг үеээ дагаад залуучуудад түлхүү хандсан гэдэг утгаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүний жишиг том дэлгэцийг эрхэмлэсэн байна.

"Blackberry” компани "Leap”-ийн үзүүлэлтийн хувьд 720 мегапикселийн нягтаршил бүхий 5 инчийн дэлгэц, Горилла Гласс3-ын хамгаалалт, 2 гигабайтын рам, Адрено 225 спу бүхий 1,5 гегагерцийн Qualcomm Snapdragon процессороор ажиллана.

Харин багтаамжийн хувьд өөр дээрээ 16 гигабайтын багтаамжтай бол 32 гигабайты хүртэлхи картыг унших боломжтой. Компаний бүтээгдэхүүний шинэ категорыг нээж байга гэж хэлж болохоор уг гар утас энэ оны эхээр Испаний Барселон хотод болсон "Дэлхийн Хөдөлгөөнт Төхөөрөмжийн” үзэсгэлэн дээр нээлтээ хийсэн.

Дашрамд дурьдахад "Blackberry” энэ сард багтаан дахин хоёр ч өөр загвар бүхий ухаалаг гар утсыг танилцуулах юм байна.

Гэхдээ эдгээр шинэ бүтээгдэхүүн нь салдаг гартай.

Энэ удаад тэсрэлт хийж гарч байгаа "Энэ удаад тэсрэлт хийж гарч байгаа ”Leap”-ийн хувьд дундад ангилалд багтах бөгөөд компаний энэ оны сүүлээр гаргах өндөр технологи, чанартай үзүүлэлт бүхий хоёр тал руугаа нумарсан бүтэн мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утасны эхний загвар гэж нэрлэгдэж байгаа юм байна.

Шинээр тэсрэлт хийж тус бүтээгдэхүүний хувьд одоогоор нэр байхгүй ч "Blackberry”-ийн ерөнхий захирал ноён Жн Чений хэлж байгаагаар "Slide” гэсэн нэр хамгийн ихээр тохирч байгаа бөгөөд мэдээллийг нь чандлахыг хүсчээ.

Б.Сондор

 

1416
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.