|

“Belleperre” компани “Touch” нэртэй ухаалаг гар утсаа танилцууллаа

Өнгөрсөн оны сүүлээс эхлэн тансаг зэрэглэлийн ухаалаг гар утасны салбарт улам хүчтэй өрсөлдөх болсон Беллперри компани өдгөө чансаагаараа Верту, Ламборгини нартай энэ зэрэгцэж эхлэсэн билээ.

Тэгвэл компани өнгөрсөн сард танилцуулж байсан "Touch” нэртэй ухаалаг гар утсаа 3000-3500 ам.долларын үнээр худалдаанд гаргаж эхэллээ. Бүтээгдэхүүний үнэ гадна хэсгийн орцоос шалтгаалж хэлбэлзэх юм байна.

Тусгай зэвэрдэггүй ган хийцийн тоноглол, Америк бухын шир эсвэл аллигатор матрын арьснаас сонголтоо хийх боломжтой.

Үзүүлэлтийн хувьд 4,9 инчийн Супер Амолед дэлгэц, зурагддаггүй сафир шилэн хамгаалалттай, ухаалаг гар утасны сүүлийн үеийн дэвшлийн шингээн хурууны хээ таних төхөөрөмжийг суулгаж өгсөн байна.

Бүтээгдэхүүн 1,5 гигагерцийн 2гигабайтын рамтай бол өөр дээрээ 48 гигабайтын багтаамжтай. Мэдээж хэрэг утасгүй холболтын бүхий л төрлийг багтаасан.

LTE сүлжээг дэмжих боломжтой. Ард талдаа 8 мегапикселийн камерыг багтаасан бол урд хэсэгтээ 1,9 мегапиксель бүхий камерыг тус тус багтаажээ. Яг ижил тоноглолтой, үзүүлэлтийн хувьд арай ч бууруу үзүүлэлттэй гар утсыг верту 20,000 ам.доллараар үнэлж байгаа бол компани шинэ загвараа 3500 ам.доллараар тогтоосон байна.

Тансаг зэрэглэлийн BellePerre Touch ухаалаг гар утас энэ сараас эхлэн тусгай захиалгын дагуу худалдаанд гарчээ.

 

1518
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.