|

Ерөнхий сайдын бүдүүлэг үйлдэл...

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг дараах байдлаар тайлбарлав.
 
Тэрээр хэлэхдээ "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад "Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэв.

Гэр бүл, хань ижлээ гэсэн элэгсэг үзэл бодолтой, гэр амьтай хүмүүс гэвэл Монголчуудыг л хэлнэ. Бидний хэн нь ч биесээ урт удаан наслаасай гэж хүсэхээс бус түргэхэн "өнхөрөөд өгөөсэй" гэж бодохгүй. Энэ бол Монгол хүний мөн чанар. Гэтэл Засгийн газрын тэргүүний амнаас ийм утга бүхий, монгол хүний ухаан санаанд багтамгүй үг гарах нь хачирхалтай.

Түүний энэ бүдүүлэг үйлдэл ард иргэдээ доромжилж байна гэдгийг эрхэм сайд маань ухаарах сөхөөгүй, харин ч өмнөх засгийнхаа санаачилж, хийсэн бүх л ажлыг үгүйсгэхээ урьтал болгож байгаа нь харамсмаар.

Үнэмлэхүй ялалт байгуулсан ганц намын гэж нэрлэж болох шинэ УИХ, Засгийн газар үг үсгийн өөрчлөлттэй зууралдахаас илүүтэй бодит ажлаа хийж эхлэх цаг аль болчихоод байгааг хэзээ ухаарах бол... Эзний алба ээлжтэй гэдэг дээ...



Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn
1242
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.