|

Дугуйт тэшүүрийг “хашраагч” зургаан настай хүү

Дугуйт тэшүүрийг төгс эзэмшсэн 6 настай, Энэтхэг Гаган Сатиш хүүг танилцуулж байна. Тэрээр дугуйт тэшүүртэйгээ машин доогуур сурамгай гэгч нь гарчихдаг аж. Хүү тэшүүртэйгээр хөлөө хоёр тийш сунган 70м газрыг 29 секунтийн хугацаанд туулжээ. Мөн 39 машины доогуур гарсан юм. Гаган Сатиш "Би гурван настайгаасаа л эхлэн дугуйт тэшүүрээр гулгаж байгаа. Одоо найзууд минь намайг дуурайн тэшүүрээр их гулгах болсон. Миний дараагийн зорилт 100 машин доогуур гарах явдал. Мөн олимпийн наадамд оролцох маш их хүсэлтэй байгаа” гэжээ. Тэрээр тэшүүрийн клубт явахыг хүсдэг ч түүнийг дэндүү балчир гээд оруулдаггүй гэнэ. Түүний ээж, 28 настай Хэма Сатиш "Миний хүү их уян налархай биетэй. Энэ нь түүнд тэшүүрээр гулгахад их нөлөөлдөг. Тэр олон удаа унаж бэртэж байсан ч шантралгүй үргэжлүүлсээр л байдаг” гэжээ. gogo.mn
4706
  • Жинхэнэ аз гэж энэ дээ Үзсэн   1410 2014-08-24
  • "ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ЦАГДАН ХОРИЛОО Үзсэн   813 2019-03-06
  • NTV онцлох: Хоолны тэнцвэргүй хуваарилалт Үзсэн   916 2016-03-30
  • Хөөрхөн төрөх нэг иймэрхүү гэнэ Үзсэн   2078 2015-04-02
  • Бууз хийх хялбар гоё арга Үзсэн   1560 2017-03-17
  • "Монгол бөх үү, К-1 үү" видео Үзсэн   2160 2014-10-13
  • Мандухай Сэцэн Хатан. 1-р анги Үзсэн   3167 2014-07-18
  • Vandebo X Bold - AYO Үзсэн   1057 2019-12-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.