|

Гал сөнөөгчийг хурим дээр нь гал унтраагчаар шүршээд алах дөхжээ \тэнэглэл, бичлэг\

Хятадад өдгөө өргөн тархаад байгаа хүргэн, бэрийг хурим дээр нь дамшиглаж чаддаг тоглоом хэрээс хэтэрч улам бүр аюултай болж байгааг People’s Daily сонинд мэдээлжээ. Энэ тоглоом сүүлдээ шоглоом болж хүний аминд ч хүрсэн тохиолдол гарсан. Өнгөрсөн жил өөрийг нь чадах гэсэн найз нараасаа зугтаж явсан хүргэн зургаан давхрын тагтан дээрээс нисэж амиа алдсан. Харин энэ удаад хүргэнийг гал унтраагчаар шүршээд алах шахжээ. Гал сөнөөгч мэргэжилтэй хүргэнийг мэргэжлийх нь дагуу шоглохоор шийджээ. Тэрээр дайралт ирнэ гэдгийг таамаглаад ажлынхаа хувцастай гарч ирсэн гэнэ. Энэ үед нь зочид дайран газарт унагаад тал талаас нь гал унтраагчаар шүршжээ. Бичлэгийн эхэн хэсэгт бөөн утаан дундаас юу ч харагдахгүй байна. Утаа сарних үед хахаж цацан ханиалгасан хүргэний амьсгал нь боогдсон байдалтай харагджээ. Эхнэр болох бүсгүй  "ус авчраарай та нар ямар тэнэг юм бэ хүн аллаа” хэмээн орилж байна. Гал унтраагчаар шүрших үед хэрвээ хэмжээ нь их байвал хүний амьсгал боогддог гэнэ. Багтраа өвчтэй хүн шууд үхэх ч аюултай тухай хэвлэлд анхааруулсан байна.
 

1032
  • ШИНЭ КЛИП: Өвөлжөө-Magnolian Үзсэн   1548 2016-09-05
  • Шилдэг кино: I Frankenstein (2014) Үзсэн   4434 2014-12-17
  • НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Улаанбал" нэвтрүүлэгт оролцов Үзсэн   765 2019-02-21
  • Гайхамшигтай нүүр будалт Үзсэн   1011 2018-11-21
  • Футболкны дайн Үзсэн   1323 2014-08-25
  • Үсээ өөрөө ингэж сүлжиж сурмаар байна уу ? Маш амархан Үзсэн   4349 2015-08-05
  • "Ингэж болохгүй юмсан" дууны ковер Үзсэн   1392 2014-10-05
  • "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв Үзсэн   864 2019-11-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.