|

Хятадад аймшигт дэлбэрэлт болж 17 хүн амиа алдлаа

Пүрэв гарагт шилжих шөнө Хятадын Тяньцзин хотод аймшигтай хүчтэй дэлбэрэлт болж хотын тэр хэсэг бараг балгас болжээ. Маш хүчтэй энэ дэлбэрэлт бүр сансраас ч харагдсан аж. Мөн Хэбэйн эргэн тойрны хэдэн мужид дэлбэрэлтийн хүч мэдрэгдэж, сейсмологийн албад бүртгэж авсан гэнэ.

Хятадын үйлдвэрлэлийн бүсэд гарсан энэ сүйрлийн гэрэл эургууд яг л хорвоогийн мөхлийг харуулсан Холливудын киног санагдуулам. Эсвэл цөмийн дайных шиг.

"Энэ дэлбэрэлт асар хүчтэй, дэлхийн түүхэнд гарсан хамгийн том, цөмийн бус дэлбэрэлт" хэмээн зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ.

Цусандаа будагдсан, түлэгдэж шархадсан хүмүүс гал түймэр дүрэлзсэн гудамжаар ийш тийшээ сандран гүйлдэж, бөөн бөөн шатсан машин гээд л үнэхээр айдас хүйдэм төрүүлж байгаа биз? 

Хамгийн аймшигтай нь дэлбэрэлтийн дараа Хятадын энэ хотын дээр аварга том "мөөг" үүсчээ. Яг цөмийн дэлбэрэлт мэт. Орон нутгийн цагаар 23:30 цагт дэлбэрэлт болсон байна. Цохилтын давалгаа хэдэн км газарт таржээ. Галынхан болон аврагчид одоо ч энд ажилласаар байна.

Юунаас болж ийм хүчтэй дэлбэрэлт болсон талаар албан мэдээлэл алга. Нефтийн бүтээгдэхүүний эсвэл дэлбэрэх бодистой агуулах шатсан гэж зарим мэдээллийн байгууллага мэдээлсэн бол байгалийн хий алдагдсан гэсэн таамаглал ч гарчээ. Дэлбэрэлт болсон гол хэсэгт логистик төв байрлаж байсан гэж зарим эх сурвалж мэдээллээ.

э Хятадын төв телевизийн мэдээлснээр 17 хүн амиа алдаж, 240 хүн эмнэлэгт хэвтсэн гэж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ тоо хэд дахин их байх гэж дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл таамаглаж байна.

32 хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бол хэдэн зуун хүн (300-400) их, бага хэмжээгээр түлэгдэж бэртэн эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн нуранги балгасан доор хэдэн хүн байгаа нь тодорхойгүй.





 

www.mnews.mn
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1780
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.