|

Хөхний гоо сайхан байдлыг хадгалах шилдэг 3 арга

Сэргэр, чанга хөх эмэгтэйчүүдийн нэгэн бахархал гэхэд болно. Удаан хугацааны явцад хөхний холбогч эдүүдэд янз бүрийн хүчин зүйлс нөлөөлснөөр уян хатан байдал нь алдагдаж, хөх суларч унжихад хүргэдэг.

 

Хөх унжих шалтгаанууд

-Тамхи татах нь хөхний холбогч эдийн уян хатан байдлыг алдагдуулдаг

-Биеийн жин буурах эсвэл гэнэт биеийн жин нэмэгдэх

-Жирэмсэн болон хөхөөр хооллох үед

-Цэвэршилт

-Хөхний даруулгыг буруу сонгож, хэрэглэх

-Эрүүл бус хооллолт

-Хөхний ноцтой өвчлөл

Тэгвэл хөхийг хэрхэн өргөх вэ?

Та дараах зөвлөгөөг дагаснаар хөхөө унжихаас сэргийлж, хөхөндөө санаа зовохгүй байж болно.

 




1.Хөх чангалах дасгал  

Хөх унжиж эхлэхэд хөхний дугуй хэлбэр алдагддаг. Иймээс хөхөө чангалахын тулд заавал цогц дасгалыг хийх шаардлагатай. Ингэснээр таны хөхний булчин чангарч, хөх хэлбэрээ алдахгүй.

Дасгал хийж спортоор хичээллэх үедээ заавал спортын зориулалттай хөхний даруулгыг ашиглана. Учир нь хөхний арьс маш нимгэн, эмзэг тул биед ачаалал өгөх үед илүү их сунаж болзошгүй. Мөн сайхан хөхтэй байхын тулд нуруу ч гэсэн цэх шулуун байх ёстойг санаарай.


2.Хөхөнд сайнаар нөлөөлөх хүнс

Аль болох уураг, кальци, А, Е аминдэмээр баялаг хүнс түлхүү хэрэглээрэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдэд аарц, йогурт, өндөг, загас, оливын тос, авокадо, алим, шош болон шинэхэн ногоон навчит ногоонууд ордог. Түүнчлэн нэг хүнсэнд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Тэр бол анар жимс бөгөөд хөхний гоо сайхан байдлыг хадгалахын тулд зайлшгүй хэрэглэх ёстой жимсний нэг юм.

Бас уух зүйлийнхээ дэглэмэнд ч гэсэн анхаарч, бие организмд ус дутагдвал хөхний холбогч эдийн уян байдал алдагдана гэдгийг санаарай.


 

 

3.Хөх чангалж, уян хатан байдлыг хадгалах маск

Үүний тулд цээж буюу энгэр хэсэгтээ хөхний маскийг түрхэж, үүнийгээ гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой. 1 ширхэг өндөг, 1 амны халбага йогуртыг 1 амны халбага шингэн Е витаминтай /эмийн санд худалдаалагддаг/ холино. Ингээд цээж хэсгийн арьсан дээрээ түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар угаана. Энэхүү аргаа 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.

Мөн өөр нэг арга бол зуун настын шүүс ашиглан хөнгөхөн иллэг хийх байдлаар хөхний арьсыг чангалж болдог. Зуун настын шүүсээ хөхөндөө түрхэж маш зөөлөн байдлаар иллэг хийж 10 минут байлгаад дараа нь хүйтэн усаар угаана.


 

 

Ер нь 18 наснаас эхлэн хөхөндөө жил бүр урьдчилан сэргийлэх хэт авиан оношилгоо хийлгэж, 40 наснаас эхлэн маммографи буюу хөхний хавдрын рентген зураг авахуулж байх зайлшгүй шаардлагатай хэмээн хөхний эмч нар зөвлөдөг аж.

1349
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.